Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЭЕШ: 208 хүүхэд 800 оноо авч, 7333 хүүхэд босго оноо давсангүй


Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа билээ. Улсын хэмжээнд өмнөх оны төгсөгч 7160, энэ оны төгсөгч 29093 нийт 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн юм. Улмаар 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин 1355 шалгуулагч 400-аас бага оноо авсан бөгөөд мөн 7333 шалгуулагч босго буюу 480 оноонд хүрч чадаагүй байна. ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо өнгөрсөн онд 501.13 байсан бол өнөө жил 501.09 болжээ.  

Өнөө жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлогтой. Гэхдээ зөвхөн эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид л дахин шалгалтад хамрагдах боломжтой юм. Хоёр дахь удаагийн шалгалтыг арванхоёрдугаар сард авахаар төлөвлөж байгаа аж. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжинэ. Харин монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч бий аж. Боловсролын үнэлгээний төвөөс ирэх наймдугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг ахин зохион байгуулна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.