Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

КҮҮЛ залуусын эх орондоо мэдэрч, хэрэгжүүлдэг 6 "спортлог" дадал


Спортоор хичээллэж, өдөр тутам эрүүл хэв маягаар амьдрахын тулд заавал өндөр төлбөр төлөх шаардлагатай гэж үү? Гадаадад л хамгийн гоё талбай, эрүүл спортлог хэв маягаар амьдрах боломж бололцоо бий гэж төсөөлдөг цаг ард хоцорчээ. Эрүүл спортлог "күүл" залуусын Монголдоо, хаана ч хэрэгжүүлдэг дараах дадлуудаас санаа аван, өөрийгөө ялан дийлж, өдөр тутмын дадлыг өөртөө хэвшүүлээрэй. 

#1 Күүл залуус гүйхэд хамгийн тохиромжтой зам талбай, хамгийн гоё дугуйн замыг сайн мэддэг

Дасгал хөдөлгөөн хийхэд зам талбай л байхад хангалттай байдаг даа? Тэгвэл өөртөө боломж гарган гүйлтээр хичээллэж, болж л өгвөл дугуй унахыг эрмэлзэх нь хамгийн өртөг багатай, хэзээд хийж болох дадал юм. 

ГАЗРЫН ЗУРАГ: Улаанбаатарын дугуйн замтай 8 байршил

Гүйлтээр хичээллэхээр төлөвлөсөн хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй 9 зөвлөгөө

#2 Тэд Богд уул төдийгүй бусад уулын оргил, маршрутыг ч гаргаахгүй

Жилийн аль ч улиралд ууланд авирах нь тал бүрийн давуу талтай үнэхээр шилдэг спортлог дадал юм. Сардаа нэг, улмаар долоо хоногтоо нэг гэхчлэн ууланд авирах давтамжаа нэмэгдүүлэх нь сэтгэл санааг ч гайхалтай сэргээх болно. 

#3 Күүл залуус сагсан бөмбөгөөр хичээллэдэг

Бөмбөг, найзууд, маш сайхан талбай байхад л та хүссэн үедээ сагсан бөмбөгөөр хичээллэж чадна. Хамгийн гоё нь Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбайтай болсныг та мэдсэн үү? 

ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хэн бүхэнд нээлттэй, олон улсын стандарт бүхий талбайг ийнхүү бүтээн байгуулж, ашиглалтад оруулахаар болоод байна. 

Саяхан л манай улсын 3x3 сагсан бөмбөгийн тамирчид "Токио-2020" олимпод амжилт гаргаж байсан нь үнэхээр күүл байгаагүй гэж үү? Тэгвэл Хаан Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймгийн 9 дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг 2021 онд эхлүүлэн, хамгийн сүүлийн талбайг энэ наймдугаар сард хүлээлгэн өгөх гэж байна. 

Ингээд хүссэн хэн бүхэн Монгол орныхоо хаана ч сагсан бөмбөгийн стандарт талбайд тоглож, хичээллэж болох нь ээ! 

ЗурагТайлбар
 



#4 Күүл залуус түгжрэлд бухимдалгүй алхахыг илүүд үздэг

Күүл машинтай байх гоё л доо... Гэхдээ түгжрэл бухимдаж, ойрхон зайнд хэдэн цагийг үрэх нь залуусын сонголт байхаа больжээ. Гоё хөгжим, подкаст, аудио ном сонсоод л, эсвэл найз нөхөдтэйгөө буу халангаа алхах таатай биш гэж үү? 

#5 Күүл залуус тодорхой зорилготойгоор спортоор хичээллэдэг 

Зорилгогүй л бол эхлүүлсэн дадал нэг л мэдэхэд мартагдаж орхидог. Өдөр бүр бага багаар гүйлтээр хичээллэж жилийн дараах "Улаанбаатар марафон"-д богино зайд гүйвэл ямар уу? Сардаа нэг удаа найзуудаараа сагсан бөмбөг тоглож, удахгүй долоо хоног бүр тоглодог болох зорилгыг хамтдаа гаргаарай. 

#6 Күүл залуус спортоос таашаал авч, өдөр тутам хөдөлгөөнтэй байж чаддаг 

"Фитнесст явах гэхээр цаг зав алга", "Ганцаараа эвгүй" гэх мэт үгсийг та хэлж, хэн нэгнээс дуулсан л байх. Тэгвэл өөрөө өөрийнхөө төлөө өдөр тутам дасгалжиж яагаад болохгүй гэж? Сонирхол нэгтэй хамт олон, клуб, найз нөхдөөр хүрээллээ тэлэн спортыг өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгоорой. Цахилгаан шат хүлээлгүй шатаар өгсөж, өдрийн их ажлын дундуур багахан сунгалт хийн чилээгээ гаргаж, гэрээ цэвэрлэхдээ ч эрч хүчтэй дуу сонсон дасгалжих зэрэг энгийн үйлдлүүд ч үнэхээр спортлог юм шүү!


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
3
19 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.