Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жонни Депп зурсан зургуудаа хэдхэн цагийн дотор 3 сая фунтээр арилжжээ


Жүжигчин Жонни Депп өөрийн зурсан анхны уран зургийн цуглуулгаа худалдахаар болсон тухайгаа инстаграм хуудсандаа мэдэгдсэнээс хойш хэдхэн цагийн дотор худалдаж, 3 сая фунт стерлингийн ашиг олжээ.

Түүний нэг ширхэг зураг ойролцоогоор 3950, дөрвөн зургийн багц 14950 фунт стерлингийн үнэ хүрсэн бөгөөд нийт 780 ширхэг зураг Castle Fine Art галерейгаар дамжин зарагдсан байна. 

Жонни Деппийн "Найзууд ба баатрууд" цуглуулга нь Роллинг Стоун Кит Ричардс, жүжигчин Элизабет Тейлор, Аль Пачино, Боб Дилан зэрэг түүнд урам зориг өгсөн хүмүүсийг дүрсэлсэн зургуудаас бүрджээ. Энэ талаар тэр "Би үргэлж урлагаар дамжуулан мэдрэмжээ илэрхийлдэг байсан...Гэхдээ би зурсан зургуудаа өөртөө хадгалж, өөрийгөө хязгаарласаар ирсэн. Үнэндээ, хэн ч, хэзээ ч өөрийгөө хязгаарлаж болохгүй" гэж ярьжээ. 

Castle Fine Art галерей Жонни Деппийн бүтээлүүдийг худалдахаар эртнээс ярилцаж байсан бөгөөд цаашид түүний зургийн үзэсгэлэнг гаргах, бусад ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Үүний өмнөхөн Жонни Депп өөрийн дотны найз нөхөд, баатруудынхаа дүрийг харуулсан Never Fear Truth нэртэй токен (NFT)-ыг худалдаж олсон 660,000 фунт стерлинг (800,000 доллар)-ийг буяны үйлсэд хандивласан билээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.