Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Японд зэрлэг сармагчин хүүхэд хөгшчүүд рүү дайрч, 58 хүн гэмтжээ


Японы баруун өмнөд хэсгийн Ямагучи хотод сарманчингууд нялх хүүхэд булаан авахаар оролдож, настай хүмүүсийг хазаж гэмтээн дайрсан тухай "Associated Press" агентлаг мэдээллээ. Долдугаар сарын 8-аас хойш нийт 58 хүн зэрлэг сармагчны халдлагад өртөж, хотын захиргаанаас сармагчны сүргийг тайвшруулах буугаар агнах тусгай баг хүртэл гаргажээ. 

Хотын ажилтан "Сармагчингууд хоол хүнс булаан авах гэж оролдохгүй байгаа. Харин нялх хүүхэд, настай хөгшчүүд рүү ихээр дайрч байна. Сармагчин их ухаантай. Тэд ард гэтэж, юмны ард нуугдаж тохиромжтой цагийг хүлээж байгаад голцуу хөл рүү довтолж гэмтээж байна" гэжээ. Хотын захиргаанаас зэрлэг сармагчинтай таарвал харц тулгарахгүй байж, өөрийгөө аль болох том харагдуулан айлгаж, тайван анхааралтай байхыг зөвлөжээ. 

Япон хэдийгээр аж үйлдвэржсэн, хот суурин ихтэй улс боловч ихэнх газар нутаг нь ой модод, уулс юм. Баавгай, гахай, сармагчин зэрэг зэрлэг амьтад ихээр байх тул ийнхүү хүмүүс рүү довтолж буй нь ердийн үзэгдэл болохыг хотын захиргаанаас мэдээлж, жуулчид иргэдийг ой мод руу орохгүй байхыг анхааруулаад байна. 

Эх сурвалж: Associated Press

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.