Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хамгийн өндөр модонд ойртсон хүнийг 5000 доллараар торгоно


Дэлхийн хамгийн өндөр модоор Гиннесийн номд бүртгэгдсэн Хайперионыг жуулчид үзэх боломжгүй болжээ. Калифорнийн Редвуд үндэсний дархан цаазат газраас өнгөрсөн долоо хоногт уг модны ойр орчимд очсон хүн зургаан сар хүртэлх хугацаанд шоронд хоригдож, 5000 доллараар торгуулахыг анхааруулсан мэдэгдэл гаргажээ. 

115.92 метр өндөр, 4.84 метр өргөнтэй Хайперион мод нь тус дархан цаазат газрын гүнд ургадаг бөгөөд байгаль судлаачид 2006 онд олж нээснээс хойш жуулчдын хөл тасрахаа больж, өдгөө ноцтой сүйрэлд өртөөд байгаа аж. Хэдийгээр Хайперион мод руу очих зам нэн бартаатай хэдий ч дэлхийн хамгийн өндөр модыг үзэхээр шийдсэн жуулчдын хөлд модны эргэн тойрны эко систем ихээхэн сүйдсэн гэнэ. Мод ёроол хэсгээсээ элэгдэж, хөгширснөөс гадна жуулчид эргэн тойронд нь хогоо хаяж, модны хажуугаар бие засах нь элбэг байгааг дархан цаазат газраас анхааруулжээ. 

Байгаль хамгаалах зорилгоор тус бүс нутагт гар утас, GPS-ийн сүлжээг хязгаарласан тул аялж яваад төөрсөн, бэртэж гэмтсэн тохиолдолд тусламж дуудах боломжгүй гэж Редвуд үндэсний дархан цаазат газрын Байгалийн нөөцийн газрын дарга Леонел Аргуэлло мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
23 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.