Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Засгийн газрын тогтоолоор 13 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоов


Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,393 оюутан, 88 их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс томоохон 14 их, дээд сургуульд 108,282 оюутан суралцаж байгаа юм. 

Иймд өнөөдөр 13 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, мөн 24 их дээд сургуульд зургаан сарын хугацаатай чанарын үүрэг өгөв. Дээрх хугацаанд багтаж стандартын шаардлага хангахгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг мэдэгдлээ. Мөн найман сургуулийг бусад төрийн өмчийн сургуультай нэгтгэжээ.

Үүнд дараах 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоов. Эдгээр 13 сургууль нь нийт 163 багш, 1,567 оюутантайгаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "40 хүрэхгүй оюутантай, подвалд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй. Эдгээр 1,500 гаруй оюутанд нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг олгож байна. Цаашдаа шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байх бодлогыг баримтална" гэв.

1. Газарчин дээд сургууль

2. Зүүн хүрээ коллеж

3. Маргад дээд сургууль

4. Монголын менежмент, технологийн дээд сургууль

5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль

6. Номэра дээд сургууль

7. Рафлэс ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль

8. Түшээ дээд сургууль 

9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль

10. Чингис хаан дээд сургууль

11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль 

12. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль 

13. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль гэсэн 13 сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөр бүрмөсөн зогсоож байгаа юм.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар, хөдөө орон нутагт 9056 оюутан их дээд сургуульд суралцаж байна. Үүнийг цаашид 21500 болгож өсгөнө гэдгийг салбарын сайд мэдэгдэв. Мөн Хөшигийн хөндийд их, дээд сургуулиудын хотхон барина гэлээ. Улмаар хот, хөдөөд хослон суралцах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж. 

Харин их дээд сургуулийн нийт 2564 хөтөлбөрийн 908-ийг нь өнөөдрөөр хүчингүй болгож байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.