Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Galaxy Z Fold4 болон Z Flip4 утасны Монгол дахь нээлтийн арга хэмжээ боллоо


Өнгөрөгч амралтын өдөр буюу 2022 оны 8 сарын 21-ний өдөр Самсунг Электроникс компанийн Galaxy Z Fold4 болон Z Flip4 утасны Монгол дахь нээлтийн арга хэмжээ Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдлаа. 

Уг арга хэмжээний үеэр 2022 оны 8 сарын 10-ны өдөр дэлхийн нийтэд нэгэн зэрэг танилцуулагдсан эдгээр утаснуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол хэрэглэгчдэдээ биечлэн тайлбарлаж цоо шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийг өөрийн биеэр үзэж, урьдчилсан захиалах боломжуудыг олгосон юм. 

Арга хэмжээний нээлтийн үеэр Самсунг Электроникс Централ Еврази компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Г. Бат-Эрдэнэ “Самсунг компани маш олон жилийн турш хөгжүүлж ирсэн олон олон технологийн шинэчлэл, инновац болоод дэлхийд тэргүүлэгч Microsoft, Google, Meta зэрэг компаниудтай ажиллаж буй стратегийн түвшний түншлэлийн үр дүнд эдгээр утаснууд бодит биеллээ олж бидний гарт хүрж байгаа” гэдгийг онцлоод, “Самсунг компани байгаль орчин, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах ажлын хүрээнд бүх Galaxy цувралын бүтээгдэхүүнүүд нь савлагаа болоод дотоод эд ангиуддаа дахин боловсруулсан материалыг ашиглаж байгаа” хэмээн тодотгон хэлсэн юм. 

©Samsung, Самсунг Электроникс Централ Ерази компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Г. Бат-Эрдэнэ

Зөвхөн технологийн дэвшлээс гадна эд анги бүрийг нь нарийн тооцоолж урласан урлагийн бүтээл гэж нэрлэгдээд буй Galaxy Z цувралын дөрөв дэх үеийн нугардаг утсуудад тусгайлан бэлтгэсэн урлагийн үзүүлбэрүүд нь арга хэмжээний бас нэгэн чимэг байлаа. Samsung-ийн утас дуугарахад эгшиглэдэг Over the Horizon аяыг хөгжмийн зохиолч Б. Анарын найруулгаар Монгол улсын Филармонийн Симфони найрал хөгжим хөгжимдсөн бол Contemporary Art Ballet хамтлагийн үзүүлбэр мөн л адил бүжигчдийнхээ уян налархай хөдөлгөөнөөр дамжуулан нугардаг дэлгэцтэй утасны уян хатан, хүчирхэг байдлыг Монгол дүр төрхөөр тод илтгэж байлаа. 

©Samsung, Contemporary Art Ballet хамтлагийн бүчигчид, арын дэлгэц дээр Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим

Тус арга хэмжээний гол баатрууд болох Galaxy Z Fold4 болон Galaxy Z Flip4 утсыг Самсунг Электроникс Централ Ерази компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гар утасны маркетинг хариуцсан менежер Ц. Долгорсүрэн тайзнаас танилцуулсан бөгөөд түүний хувьд бүтээгдэхүүний давуу талуудыг танилцуулахдаа Galaxy Z Flip4 утсыг халаасанд багтах авсаархан хэр нь маш загварлаг, хүчирхэг бүтээгдэхүүн гэдгийг тодотгож, Galaxy Z Fold4 утасны Multitasking буюу олон үйлдэлт чадварыг хүчирхэг камер, өндөр хүчин чадалтай цэнэг хураагуурыг онцолсон юм. Мөн эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёул маш сайн чанарын метал хүрээн гадаргуутайгаас гадна нугардаг шилний хийцлэлийг олон мянган удаагийн туршилтын дүнд гарган авсан өдөр чанарын шилээр хийснийг хэлсэн. 

©Samsung, Самсунг Электроникс Централ Ерази компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гар утасны маркетинг хариуцсан менежер Ц. Долгорсүрэн

Galaxy Z Flip4 утасны онцлох үзүүлэлтүүд:

Galaxy Z Fold4 утасны онцлох үзүүлэлтүүд:

Утасны дэлгэрэнгүй танилцуулгын араас залгуулан Galaxy Z цувралын утаснуудын талаарх өөрсдийн туршлага болоод шинэчилсэн загваруудаас ямар хүлээлттэй байгаа талаар богино хэмжээний ярилцлагыг тайзнаас шууд хүргэсэн бөгөөд ярилцлагын модератороор Тэнгэр телевизийн гүйцэтгэх захирал А. Ундрал, зочдоор Монгол телевизийн гүйцэтгэх захирал Г. Бат-Эрдэнэ, Ард тэтгэврийн данс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Ай Си Ти Групп ХК Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал Б.Тамир болон Самсунг Электрониксийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гар утасны маркетинг хариуцсан менежер, Ц.Долгорсүрэн нар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. 

©Samsung, Зүүн талаас: А. Ундрал, Г. Бат-Эрдэнэ, Б. Тамир, Б. Гантулга, Ц. Долгорсүрэн 

Зочдын зүгээс арга хэмжээний талаар болоод Galaxy Z Fold4 болон Galaxy Z Flip4 утасны талаарх өөр өөрийн сэтгэгдлийг хуваалцаж байсан бөгөөд бид зочдын сэтгэгдлээс онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

Г.Бат-Эрдэнэ: Samsung хэмээх дэлхийд тэргүүлэгч, глобал компанийн зүгээс энэхүү арга хэмжээг Монгол улсад ийм өргөн хүрээнд зохион байгуулж буй нь үнэхээр  хүндэтгэлтэй, таатай санагдаж байна. Үүнээс гадна шилийг нугалж болдог технологийг, тэр дундаа олон мянган удаагийн нугаралт, дэлгэлтийг тэсвэрлэх энэ инновацыг гар утасны хэрэглээнд нэвтрүүлж, бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болтлоо аль хэдийн хөгжсөн байна гэдэг гайхалтай.  

Монгол телевизийн гүйцэтгэх захирал Г. Бат-Эрдэнэ ©Samsung

Б.Тамир: Би Samsung-ийн байнгын хэрэглэгч. Galaxy Z Flip утасны тухайд бол яг л нэг төрлийн чимэглэл, гангараа юм шиг үнэхээр тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Үүнээс гадна YouTube-ээр хөгжим сонсонгоо дэлгэцээ хуваагаад нэгэн зэрэг өөр апп утсан дээрээ ашиглаж болдог нь маш хялбар, уян хатан хэрэглээг бий болгож өгдөг.  

Ай Си Ти Групп ХК Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал Б.Тамир ©Samsung

Б.Гантулга: Миний хувьд уулзалтад орохдоо дахин нэг таблет, компьютер гэх мэт нэмэлт төхөөрөмжгүйгээр зөвхөн утастайгаа орж болдог нь энэ утсыг хэрэглэх нэг том шалтгаан. Урьд нь бүх тэмдэглэлээ тухайн үед бичсэн цааснаасаа үндсэн тэмдэглэлдээ давхар буулган устгадаг байсан бол одоо ингэх огт шаардлагагүйгээр S Pen-р утсан дээрээ тэмдэглэчихдэг болсон. 

Ард тэтгэврийн данс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга ©Samsung

Ц. Долгорсүрэн: Самсунг компани технологийн салбарт манлайлагчийн хувьд ухаалаг утас гэдэг ойлголтыг үргэлж шинэчилж салбарынхаа хөгжлийг урагшлуулахыг зорьдог. Үүгээр ч зогсохгүй нугардаг утасны экосистемийг хөгжүүлэхийн тулд технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Microsoft, Google, Meta, Netflix зэрэг компаниудтай хамтран ажиллаж нугардаг дэлгэцтэй утасны хөгжүүлэлтээ нэн тэргүүнд тавин ажиллаж байна. 

Самсунг Электрониксийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гар утасны маркетинг хариуцсан менежер, Ц.Долгорсүрэн ©Samsung

Монголд анх удаа зохион байгуулагдсан Samsung компанийн технологийн дэвшил, цоо шинэ инновацаар дүүрэн нэгэн үдшийг тоймлон хүргэлээ. Уншигч та бүхэн дээрх утаснуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Samsung Mongolia фейсбүүк хуудас болон лавлах 1800-2555 дугаараас авна уу. Мөн эдгээр бүтээгдэхүүнийг урьдчилан захиалаад доорх бэлгийн эзэн болоорой. 

May be an image of screen and text  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.