Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Дэлхийн сургуулиуд Монголд - 2022" боловсролын өдөрлөг болно


Жил бүр Монгол залуус дэлхийн улс орнуудад өндөр боловсрол эзэмших сонирхол нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залуус, эцэг эх нарт үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор 2016 оноос хойш Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран "Global University Fair 2022" буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь дэлхийн орон орны их дээд сургуулийн төлөөлөгч нарыг урин оролцуулж Монгол залууст гадаадад суралцах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой юм.

Энэ удаагийн “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгт АНУ, Болгар, Герман, Их Британи, Канад, Казакстан, Сингапур, Швейцарь, Япон гэх зэрэг 10 улсаас 19 их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм байна. 

Өдөрлөгийн үеэр сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой.  Мөн өдөрлөгийн үеэр Монгол улс дах АНУ-ын Элчин сайдын яам, Канадын Элчин сайдын яам болон EducationUSA Mongolia, Campus France Mongolie, Austrade Ulaanbaatar байгууллагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд болон гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгөх болно.

Дэлхийн Сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөг Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль дээр 2022 оны 10-р сарын 7-8-ны өдрүүдэд 14.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Та ЭНД дарж өдөрлөгтөө урьдчилан бүртгүүлээд оролцооорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.