Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яг одоо бүрэн эхээр нь үзэж болох 8 СОНГОДОГ БАЛЕТ


Балетын урлагийг уян налархай хөдөлгөөн, хөгжим, бүжиг, жүжгийн төгс хослол бүхий сонгодог урлагийн хатан хаан хэмээдэг. Яг одоо ч гэртээ тухлан суунгаа бүрэн эхээр нь үзэж болох алдарт бүжгэн жүжгүүдийг танд хүргэж байна. 

8. "Коппелиа"

Механик хүүхэлдэйнд дурласан Франц хэмээх залуугийн түүхийг өгүүлэх сонгодог балет. Энэхүү балетыг анх 1870 онд Парисын "Salle Le Peletier" театрт дэглэн толилуулсан нь өнөөг хүртэлх шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. 

7. "Үнсгэлжин"

Францын зохиолч Чарльз Перрогийн үлгэрээс сэдэвлэн ОХУ-ын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев ижил нэрт балетыг 1945 онд Москвагийн Большой театрт анхлан дэлгэж байжээ. Үнсгэлжингийн үлгэр бүжгэн жүжигт хэрхэн амилсан бол? 

6. "Дон Кихот"

“Дон Кихот” балетыг анх 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвагийн Большой театрт тоглож байв. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд дэлгэсэн түүхтэй. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын цомнол бичсэнээс “Дон Кихот” хамгийн гойд онцгой нь хэмээгддэг.

5. "Ромео Жульетта"

Хөгжмийн зохиолч С.С.Прокофьев нэрт зохиолч В.Шекспирийн эмгэнэлт жүжгээс сэдэвлэн энэхүү бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн гэдэг. 1938 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Монголын тайзнаа 2001 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр анхлан дэлгэгдэж байв. 

4. "Жизель"

Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы хоёр бүлэгт сод бүтээл. Хайр дурлалын эмгэнэлт "Жизель" балетыг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын Гранд Опера театрын тайзнаа амилуулж байжээ. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр шинэчилсэн түүхтэй. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглон, өдгөө жил бүрийн хуваарь зайлшгүй багтдаг балет болжээ.

3. "Нойрсож буй гүнж"

Энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хамгийн урт бүжгэн жүжиг юм. Завсарлага тооцохгүйгээр гурван цагийн турш үргэлжлэх гурван үзэгдэлт энэхүү бүжгэн жүжиг Монголын тайзнаа анх 1990 онд тоглогдож байжээ.

2. "Цөмөөхэй"

Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд “Цөмөөхэй” нэрт зохиолоо туурвиж, түүнээс сэдэвлэн П.И.Чайковский 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичжээ. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр бүрээр тоглодог. Хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж байв. Манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдсон түүхтэй.

1. "Хунт нуур"

Алдарт хөгжмийн зохиолч П.И Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг хамгийн анх Санкт Петербургийн Марийнскийн театрт 1895 оны нэгдүгээр сард тоглогджээ. Түүнээс өмнө 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Большой театрт Вензел Рейзингерын дэглэлтээр тавигдсан ч амжилтгүй болж удалгүй тайзнаас бууж байсан түүхтэй. Харин өдгөө П.И.Чайковскийн “Хунт нуур” хүн төрөлхтний оргил бүтээл хэмээгдэх болж, бүжгэн жүжгийн хунгууд эмэгтэй хүний төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болжээ. Манай улсад анх 1975 онд “Хунт нуур” балет үзэгчдийн хүртээл болж байв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.