Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ


Их Британийн хатан хаан II Элизабет өнгөрсөн шөнө 96 насандаа таалал төгслөө. Дэлхий даяар хатан хааны амьд ахуй цагтаа бүтээсэн үйл хэргийг санан дурсаж, эмгэнэл илэрхийлсээр байна. Хатан хаан Элизабет II-ийн талаарх "хайр татам" баримтуудыг хүргэе.

#1 Хатан хаан II Элизабет үнэхээр, үнэхээр хөгжилтэй нэгэн

Хатан хаанаас яагаад дандаа тод өнгийн хувцас өмсдөгийг нь асуухад "Бүдэг өнгө өмсвөл хэн ч намайг ялгаж танихгүй шүү дээ" хэмээн хошигнож байв. Тэр хатуу ёс жаяг, дэг журмыг тэр хатуу баримталдаг ч зохих үед тун хөгжөөнтэй наргиа хийдгээрээ олны хайрыг булаадаг. 

Ханхүү Харриг тэргүүнд эгнээнд зогсож байхыг нь хараад инээдийг нь хүргэхээр зогсох Хатан хаан. (Цэргүүд ёслолын үеэр инээх хориотой билээ.)

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хатан хааны хаан ширээний 60 жилийн ойд хундага өргөхөд тэр хариуд нь "Ноён Канадын Ерөнхий сайд аа, хэр хөгширснийг минь сануулсанд баярлалаа" гээд чангаар инээж байв. 

 #2 Хатан хаан Дэлхийн 2-р дайны үед ачааны машин жолоодон, сайн дураараа механикчаар ажиллаж байв. 

"Ард түмний төлөө хүн бүр чадах зүйлээ хийх хэрэгтэй..."


#3 Хуримын даашинзны түүх

Дэлхийн 2-р дайны дараа дэлхий нийтээр хямарсан үед буюу 1947 онд түүнийг хунтайж Филипптэй хуримлахад хуримын даашинзанд нь зориулан жирийн иргэд эмэгтэйчүүдээс 200 гаруй хувцасны талоныг түүнд зориулан илгээж байв. Иргэдээс бэлэг хүлээн авах нь тухайн үед хууль бус байсан тул бэлгийг буцаасан ч түүнд ийм их хэмжээний талон цугларсан нь "ард түмний хайр"-ын илрэл байв.

Мөн энэ үед ард иргэдээс тэдэнд зориулан 2500 гаруй бэлэг илгээж, улс орон даяар нейлон оймс дутагдалтай байсан ч ард иргэд түүнд 131 хос оймс илгээсэн гэнэ. 

#4 Хатан хаан хувийн яруу найрагчтай 

Тэр бүхий л урлагт тун хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд Саймон Армитаж түүний хувийн яруу найрагч байв. 

#5 Тэр нохдод маш их хайртай бөгөөд дуртай нохой нь коргис

Тэр өтгөн үстэй, өхөөрдөм коргис нохойнд хамгийн их хайртай бөгөөд 30-аад коргистой. Тэр амралтын өдрүүдээр нохойгоо салхилуулан зугаалах дуртай байжээ. 

#6 Тэр амьдралд хайртай, сонирхолтой хүн

Хатан хаан II  Элизабет 90-ээд насандаа ч морь унах, ууланд алхах, марк цуглуулах, бүжиглэх, хөлбөмбөг тоглох сонирхолтой хэвээрээ байлаа. Тэр хөлбөмбөгийн Арсенал багийн дэмжигч.

#7 Хатан хаан өнөөг хүртэл 300 мянган Зул сарын мэндчилгээ илгээжээ

Хатан хаанаас Зул сарын мэндчилгээ авч байна гээд та төсөөл дөө? Тэгвэл тэр амьдралынхаа турш нийт 300 мянган мэндчилгээг хүмүүст халуун дулаан сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд илгээжээ. 

#8 Тэр гэрэл зураг буулгах хоббитой

ЗурагТайлбар




#9 Хатан хаан бол Их Британид жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цор ганц хүн 

Үүгээр зогсохгүй халим, далайн гахай, далайн гахай, хилэм загас зэрэг нь Британийн эргээс 3 милийн зайд баригдсан тохиолдолд хатан хааны өмч гэж тооцогддог.

#10 Тэр маш хүлээцтэй 

Жишээ нь, 1982 онд нэгэн үл таних хүн ордон руу нууцаар нэвтэрч, хатан хааны унтлагын өрөөнд халджээ. Хатан хаан хамгаалалт руу залгахаасаа өмнө түүнтэй 10 минут ярилцсан байна. 

#11 Хатан хаан хоёр ч төрсөн өдөртэй. Түүний "жинхэнэ" төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 21-нд боловч цаг агаар таатай байдаг учир жил бүр зургаадугаар сарын аль нэг бямба гарагт төрсөн өдрөө тэмдэглэдэг. 

#12 Хатан хаан Их Британийн түүхэн дэх хамгийн олон улсад айлчилсан хаан угсааны хүн.

Тэр "Бүх улс бол бидний хөрш" хэмээн улс орнуудтай тогтоох хамтын ажиллагааг эрхэмлэж ирсэн бөгөөд амьдралынхаа турш 6 тивийн 120 гаруй улсад айлчилжээ. 


  Эх сурвалж: BBC, Insider

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
81
1
9
2
5
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2022.09.29 197.211.53.16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах