1 мин
"The Little Mermaid" киноны трейлер хоёр хоногийн дотор 1.5 сая "Dislike" авчээ
2023 онд нээлтээ хийх мюзикл жанрын "The LIttle Mermaid" кино трейлерээ цацсан даруйд хүмүүсийн шүүмжлэлд ихээхэн өртсөн бөгөөд одоогоор YouTube дээрх бичлэг нь 1.5 сая "Dislike" аваад байгаа аж.
2021 оны 11 сараас YouTube "Dislike" дарагдсан тоог нууж эхэлсэн ч хүмүүс нэмэлт програм суулгаж ашиглан тоог нь харж байгаа гэнэ.
Маш олон хүн гол дүрийг бүтээж буй дуучин Халле Бэйлиг Ариэльтэй төсгүй харагдаж байна хэмээн шүүмжилсэн юм. Хүмүүсийн бодол хоёр хуваагдаад буй бөгөөд кино нээлтээ хийх үеэр ямар гэнэтийн бэлэг биднийг хүлээж байхыг хүмүүс сонирхон хүлээж байна.