Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Fat Cat Jazz Club” төрсөн өдрөөрөө “юу хийх” вэ?


Тансаг улаан хөшиг, тэврээд авах мэт дулаан уур амьсгал, утаат хотод маань тэр бүр тааралдахгүй өвөрмөц өнгө төрх “Fat Cat Jazz Club”-ийнх. Өнөөгөөс дөрвөн жилийн тэртээ хотын төв цэгт нээгдсэн “Fat Cat Jazz Club” мөдхөн хөгжимд дурлагсдын хайртай газар, хөгжимчдийн авьяас, уран сэтгэмжээ хүссэнээрээ хөглөх дотно дулаан гэр болсон. Алхаж явахдаа муурын зурагтай хаяг, содон нэрийг нь хараад “Энэ юу юм бол?” гэж бодоод өнгөрч байсан бол, хотын хамгийн күүл газруудын нэг болсон энэ клубт зочилж үзээгүй бол одоо л яг зорих цаг! 

UB.life эрхэм хамтрагч “Fat Cat” клубт ойн баярын мэнд хүргэж байна ✨


Нөгөөдөр дөрвөн нас хүрэх гэж буй “Бүдүүн муур” ойн өдрүүдээрээ ямар хөтөлбөр бэлдэв? 

Сонсоод бүжиглэхгүй байхын аргагүй хэмнэл, хөгжимлөг хоолойгоороо шуудхан л танигддаг, домогт Рэй Чарльзын дуунуудыг “The Noon” хамтлагийн догь залуус амилуулах нь. Дуучин Г.Тэнүүнээр ахлуулсан уг хамтлаг ирэх баасан, бямба гараг буюу есдүгээр сарын 16-17-нд тоглох юм. Ёстой л часхийсэн тоглолт болох тул бүү хоцроорой. 

Зорих бол тус клубийн фэйсбүүк, инстраграм хуудаснаас захиалгын мэдээллийг аваарай. Энэ сарын үлдсэн тоглолтуудын тухай мэдээллийг эндээс. 


“Бүдүүн муур”-ын түүх 

Гёте хөгжмийн танхим (GMUB) төслөөс төрөн гарсан “Jazz Train” хамтлагийн гишүүн, нарийн бүрээч Г.Хонгор, “Magnolian” хамтлагаараа олонд танигдсан дуучин, хөгжимчин Б.Дөлгөөн нар Монголдоо жазз хөгжмийн клуб байгуулахаар зорьж, олноос санхүүжилт босгон (40 орчим хүний дэмжлэгээр) 2018 оны есдүгээр сарын 17-нд үүд хаалгаа нээж байв. Хөгжмийг найзуудтайгаа цагийг өнгөрөөх үед ар дэвсгэрт байдаг зүйл төдий бус, урлагийн хувиар хүндэтгэдэг соёлыг бэхжүүлэх, клубээ хөгжим сонсохын тулд зорин ирдэг газар болгох тэдний зорилго биелсэн. Хүмүүс “Fat Cat”-д хөгжим сонсох гэж ирдэг. 

Тоосгон хана, арк гэх зэрэг, дэлхийн томоохон жазз клубүүдийг санагдуулах деталь, засал бүхий уг клубийн уран бүтээлчид нь голцуу GMUB-ийн төгсөгчид байдаг. Монголчуудын хувьд харьцангуй шинэ гэж хэлж болох жазз хөгжмийг ул суурьтай, эрчимтэй хөгжүүлэх зорилгоор байгуулагдан, өдгөө тусдаа ТББ болон хөгжиж яваа тус төслийн төгсөгчид Герман, Австрид жаззаараа дагнасан мэргэжил эзэмшиж, дээшлүүлэн, олон орны жазз хөгжимчдийг эх орондоо авчрах гүүр болж буй. 

“Fat Cat”, “JazzLab” агентлаг хамтран өнгөрсөн жил “Jazz City Revival” олон улсын жазз хөгжмийн наадмыг зохион байгуулсныг мөн онцлууштай. Зургаан долоо хоног үргэлжилсэн уг наадмын үеэр ХБНГУ, Өмнөд Африк, АНУ тэргүүтэй долоон улсын 40 гаруй уран бүтээлч оролцсон 30 гаруй тоглолт болсон юм. Цаашид ч тэд олон сонирхолтой наадам, тоглолт зохиох биз ээ. 

Гэрэл зургийг | Б.Одгэрэл, О.Төгсбилэг, Ц.Эрхбаяр


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.