Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Лхагвагэрэл Чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


Сербийн Белград хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл Гүржийн бөх Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгарсан юм. Гено Петриашвили нь “Токио-2022” олимпын наадмын мөнгө, “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга билээ. 

Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд олимпын алт, хүрэл, ДАШТ-ий 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальт, Европын 10 удаагийн аварга Таха Ахгульд 2:6-гаар ялагдаж мөнгөн медаль хүртэв.

М.Лхагвагэрэл Токиогийн олимпод шагналт V байрт шалгарч, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар улсын заан цолыг хүртээд буй юм.  

Энэ удаагийн чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын багаас ОУХМ Д.Отгонжаргал болон ДАШТ-д анх удаа зодоглосон Б.Хулан нар мөн мөнгөн медаль, З.Занабазар, Н.Наранхүү нар хүрэл медаль хүртсэн билээ.

Багийн дүнгээр эрчүүд 68 оноотойгоор 4-р байрт, харин эмэгтэйчүүд 72 оноотойгоор мөн 4-р байрт орж, ирэх XII сард болох Дэлхийн цомд оролцох эрхээ авсан юм. Дэлхийн цом шилдэг найман баг урилгаар оролцдог билээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
18 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
18 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.