Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

П.Лхагвадуламын "Есдүгээр сарын цас" ТIFF-ийн шилдэг богино хэмжээний киногоор шалгарлаа


Энэ сард зохиогдсон Венецийн кино наадмын 79 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын "ORIZZONTI" уралдаант хэсгийн "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” (Snow in September) богино хэмжээний кино шалгарсан билээ. Уг шагнал нь кино наадмын гол шагнал болох "Алтан арслан"-ийн төлөөх гол өрсөлдөөнтэй зэрэгцэн явагддаг нөлөө бүхий шагнал юм. 

Тэгвэл тус бүтээл Торонто хотноо 47 дах удаагаа зохиогдсон Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts Award" төрлийн "Шилдэг кино" гол шагналыг хүлээн авчээ. Уг кино наадамд "Шилдэг кино", "Шилдэг Канад кино", эмэгтэй кино бүтээгчдийг дэмжих "#ShareHerJourney" гэх гурван гол шагналыг олгодог бөгөөд тус бүр 10 мянган канад доллар, IMDbPro нэг жилийн эрх дагалдуулан олгодог байна. 

Шагналыг олгосон шүүгчдийн мэдэгдэлд "Том нүдтэй хөвгүүнээс хүсэл тэмүүлэлтэй залуу болж буй хурцадмал хэрнээ сэтгэл хөдлөм түүхийг зоримог бөгөөд ухаалгаар харуусан Монголын найруулагч П.Лхагвадуламын бүтээлийг бид "IMDbPro Short Cuts Award"-ийн "Шилдэг кино"-оор тодрууллаа" гэжээ. 

“Есдүгээр сарын цас” кино нь 20 минутын урттай бөгөөд Улаанбаатарын Зөвлөлтийн үеийн орон сууцанд амьдардаг Давка гэх хүүгээр дамжуулан өсвөр насны хүүд тулгарах нийгмийн дарамт шахалтыг дэлгэн харуулна.

Торонтогийн кино наадмын Үзэгчдийн сонголтоорх шилдэг кино шагналыг Стивен Спилбергийн "The Fabelmans" кино, "IMDbPro Short Cuts Award" төрлийн хүндэт шагналаар Грекийн найруулагч Танасис Неофотистосийн "Airhostess-737" кино тус тус шалгарчээ. 

Эх сурвалж: TIFF.net

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
20 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.