Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хатан хаан II Элизабетыг үдэх ёслолоос онцлох 5 мөч


70 жил төр барьж, Британийн иргэддээ төдийгүй дэлхий дахинаа хүндлэгдсэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд мөнх бусыг үзүүлж, өчигдөр оршуулгын ёслол нь болж өндөрлөв. Шинэчлэл, уламжлалын заагт, хоёр зууныг дамнан төрийн эрхийг барьсан тэрбээр цаг зуурын бартаанд хөл алдахгүй, төвшин төрхөөрөө бодолд тодрон үлджээ.
Авга ах VIII Эдуард нь төрийн эрхийг аваад нэг жил ч болоогүй байхдаа хаан ширээнээс татгалзаж, дүү нь буюу VI Жорж хааны суудалд очих хүртэл тэрбээр тэс өөр ирээдүйг зураглаж байв. Гэвч 26 настайд нь аав VI Жорж нь өвчний улмаас өөд болсон учир II Элизабет нэрийг авч, хатан хаан болсон түүхтэй. 

Британичууд салах ёс хийхээр Лондоны Вестминстерийн сүмийг зорин, 10 гаруй км урт дараалалд зогсож, хатны шарилд мөргөх ээлжээ хүлээсэн. Ингээд өчигдөр эцсийн замд нь үдэж ёсолсон билээ. 


Шинэхэн хаан III Чарльз хатан эхдээ зориулан Бакингэм ордон болон Кларенс хаусаас биечлэн сонгосон цэцэгс онцгой бэлгэдэлтэй аж. Мандарваа, сарнай, барын чих, шимтэглээ цэцэгсийн зэрэгцээ дурсахуйг бэлгэдсэн розмарин, аз жаргалтай хамтын амьдралыг бэлгэддэг мирт мод, хайрын хүчийг бэлгэдсэн англи царсны мөчир зэрэг багтжээ. 


Өглөө бүр цонхных нь доор 15 минут тоглож хатан хааныг сэрээдэг байсан шотланд цуур хөгжимчин “Sleep, Dearie, Sleep” дуугаар түүнийг үдэв. 


II Элизабет агсныг корги ноходгүйгээр төсөөлөх аргагүй. Нохдыг нь түүний хүү, ханхүү Эндрю авах аж. Хатан хааны хайртай давжаа морь Эмма мөн оршуулгын ёслолд нь оролцов. 


Угсаа залгамжлах хунтайж Уильям болон түүний гэргий Кэйт Миддлтон нар нэр хүндтэй, рэйтингэд үргэлж дээгүүр дэмжлэгтэй байдаг. Оршуулгын ёслолын үеэр тэд ханхүү Жорж, гүнж Шарлоттыг хөтлөн яваа нь нүдэнд тусав. 

Кэйт Миддлтон нэгэнтээ II Элизабетийн дуртай чимэглэл байсан, дөрвөн эгнээ сувдан хэлхээ бүхий зүүлтийг зүүжээ. II Элизабет Японы төрийн түшээдийн бэлэглэсэн сувдыг хүссэн загвараараа зүүлт болгосон нь тэр аж.  


Хатны шарилын араас зэрэгцэн алхаж яваа хунтайж Уильям, ханхүү Харри нарыг харсан олон нийт ээжийнх нь оршуулгыг нэхэн санав. Диана гүнж нас барахад Уильям нь 15, Харри нь 12 настай байлаа. 


Асар хурдтай хөгжил, их өрнөл дунд тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, хөдөлшгүй бат тулга болж ирсэн II Элизабет нас нөгчсөн нь хаант засаглалын тухай өрнүүн хэлэлцүүлгийн эх болно гэж үзэх хүн олон байна. Эзэнт гүрэн, колоничлолын түүх нь орчин цагийн байр суурь, дэлхий дахины байгуулалтай хэрхэн эвцэлдэн орших вэ, Их Британийн өнгө төрх хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг дэлхий нийт анхааралтай ажих биз ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
0
0
2
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.