Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

38 настай хаалгач Ремко Пасвир Нидерландын шигшээ багийн төлөө анхны тоглолтоо хийлээ


Хөлбөмбөгийн ДАШТ-ээс өмнөх шигшээ багуудын сүүлчийн цугларалт энэ долоо хоногт болж байна. Европын Үндэстнүүдийн лигийн хүрээнд өнгөрсөн шөнө явагдсан Польш болон Нидерландын багуудын тоглолтод 38 настай хаалгач Ремко Пасвир шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтодоо оролцжээ. Тэрээр гарааны бүрэлдэхүүнд багтан, тоглолтын туршид бүтэн тоглосон юм. Уг тоглолтод Нидерландын шигшээ баг Гакпо, Бергвейн нарын гоолоор хожил байгуулав. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Бельгийн шигшээ багтай хийх бөгөөд одоогоор 13 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна. 

Түүнчлэн энэхүү тоглолтын үеэр Нидерландын шигшээ баг 1996 оны VI сард Францтай хийсэн тоглолтоосоо хойш "Аякс" клубийн зургаан тоглогчийг анх удаа нэг тоглолтод оролцуулсан юм.

Харин Ремко Пасвирийн хувьд 38 нас 318 хоногтойдоо уг тоглолтод оролцсон нь Нидерландын шигшээ багийн төлөө ахмад настайдаа тоглосон хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрт бичигдэхүйц үзүүлэлт байлаа. 2010 онд Ганатай хийсэн тоглолтод Сандер Бошкер 39 нас, 224 хоногтойдоо Нидерландын өмсгөлтэй тоглосон нь дээрх жагсаалтыг тэргүүлэх үзүүлэлт юм.  

Пасвир өнгөрсөн онд "Аякс" клубт үнэгүй нэгдсэн бөгөөд тэрээр 2021 онд Нидерландын Эредивизийн эхний 12 тоглолтод 2 гоол хаалгандаа алдсан нь түүхэн дээд амжилт болж байв. 

Түүнчлэн тэрээр 2006 онд Португалд зохион байгуулагдсан 21 хүртэлх насны Европын АШТ-д түрүүлсэн Нидерландын шигшээ багт тоглож байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
15 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.