Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Путин цэргийн дайчилгаа зарласны дараа Оросоос гарах нислэгүүд ЭРС нэмэгджээ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлан Украйны дайнд 300 мянган цэргийн хүчийг нэмэх тушаал гаргалаа. Хэсэгчилсэн дайчилгаанд зөвхөн цэргийн алба хааж байсан иргэдийг дайчлах юм. Үүний дараахан Оросоос гарах олон улсын нислэгүүд дүүрч, олон мянган хүмүүс аюулгүй байдлаа хангахын тулд улсаасаа гарах хүсэлтээ өгсөнөөр тасалбарын үнэ огцом нэмэгджээ. 

ОХУ-ын иргэдийн Google-ээс хайсан "Хэрхэн Оросоос гарах вэ?" гэх хайлт энэ сарын 20-оос эрс өссөн байна.

Европын Холбооноос ОХУ-д нислэгийн хориг тавьсан ч ОХУ руу нислэг үйлдэж буй Европын цорын ганц агаарын тээврийн "Air Serbia" компанийн Москва-Белград чиглэлийн нислэгийн тасалбар хэдхэн цагийн дотор дуусжээ. 

Мөн Москвагаас Истанбул, Дубай руу нисэх нислэгийн үнэ хэдхэн минутын дотор өсөж, нэг талын энгийн тасалбарын үнэ 9119 долларт хүрсэн тухай APnews мэдээлжээ. Хэт олон хүн тасалбар захиалахаар хандаж буйгаас ОХУ-ын Төмөр замын цахим сайт гацалтад ороод байна. 

Москвагаас Армени зорчих нислэгийн тасалбар 150 ам.доллар байсан бол нэгхэн хоногийн дараа 1400 ам.доллар болжээ. Харин өнөөдрийн байдлаар 2800 ам.долларт хүрээд байна. 

ОХУ-ын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов "Нөөцийн цэргүүдийг Оросоос гарахад ямар нэгэн хязгаарлалт тавихгүй" гэжээ. 

Эх сурвалж: The Telegraph

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.