Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Багш нарын хуваалцсан сурагчдын хөгжилтэй 10 паян


Өнөөдөр бүх багш нартаа баярын мэнд хүргэе. Бас бидэнд паянгаа хуваалцсан хөөрхөн багш нартаа баярлалаа.


1. Уран зохиолын шалгалт дээр нэг оюутан орчин үеийн уран зохиолын үндэслэгч, тэдний уран бүтээлийн тухай ярих ёстой боловч Дашдоржийн Нацагдорж гэхээс өөр юу ч дуугарсангүй. Дүн тавих болоод түүнд муу дүн тавих гэтэл нэг багш "Дашдоржийн Нацагдорж морж гээд зөндөө л юм хэллээ ш дээ, дунд тавъя ядаж" гээд дунд тавьсан даа. 

2. Зургаадугаар ангид англи хэлний хичээл дээр би жишээ болгоод "My husband's name is Bold. He is a singer" гээд өгүүлбэр бичсэн юм. Маргааш нь нэг хүү "Багш аа, та Болд ахаас гарын үсгийг нь аваад өгөөч" гээд бөөн инээдэм болж билээ. Дуучин Болдыг багшийнхаа нөхөр байна гээд ойлгочихсон байж билээ.

3. Архи уух гээд "Soda" аваад ир гэсэн чинь хүнсний хуурай сода аваад ирж билээ.

4. Зургаадугаар ангийн маань нэг хүүхдийн нус гоожоод байхаар нь "Гараад нусаа нээгээд ир ээ" гэсэн чинь "Үгүй ээ, хоцорчихно. Хүчтэй татаад залгичихна" гэсэн.

5. Сургуулийнхаа урд талын нүхэн гарцны дэргэд таксинаас буугаад, өрөөндөө ороод оюутнаар бэлэн мөнгө өгөөд "Туннелийн хажууд зогсож байгаа таксинд өгчих" гэсэн чинь нөгөөх нь Сансарын туннель оччихсон байж билээ.

6. Нэг удаа дээл өмсөөд очив оо. Тэгсэн чинь тавдугаар ангийн маань сурагч "Багш аа, та чинь юу өмсөө вэ? Цагаан сар болж байгаа юм уу?"  

7. Урлагийн түүхийн хичээл ордог байлаа. Гуравдугаар улирал хавьцаа билүү дээ лекцийн хичээлээ ороод сууж байсан чинь хойноос нэг оюутан миний ярьсан зүйлтэй маргаад болдоггүй. Тэгэхээр нь юу билээ гээд харсан чинь манай найз охин харин хүнээр тоглоод, оюутан шиг орж ирснээ хичээл шүүмжлээд зогсож байж билээ. 

8. Нэг өглөө хичээл эхлээд 10 орчим минут өнгөрсөн байхад ариун цэврийн өрөө орох гээд хаалгаа түлхтэл хоцорч ирсэн оюутан орж чадахгүй хаалга чагнаад зогсож байсныг мэдэхгүй толгой нүүрийг нь цохиод бөөн юм болж билээ. Тэгээд өрөвдөөд хичээлд нь оруулсан даа.

9. Ангид зогсоо зайгүй иддэг гурван охин байж билээ. Хичээл эхлээд, нэг харахаар ундаа ууж байна, нэг харахаар пичень, ороомог тэгснээ бүр араас нь банана гаргаж ирснээ идээд эхэлсэн. Хүүш ээ та нар чинь болиоч ээ гэсэн чинь идэж байгаагаа дуусгаадхъя л гэж авч байсан.

10. За төгсгөлд нь ийм нэгэн постыг давхар сонирхуулъя аа   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
8
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.10.09 103.229.122.27

funny

0 Хариулах