Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Харвардын судлаачдын гаргасан "ХЭЦҮҮ" хүмүүсийн 8 төрөл + Хэрхэн харилцах вэ?


Ажил, амьдралын алинд нь ч хэцүү хүмүүс тулгардаг. Тэдэнтэй ойлголцох, хамтран ажиллах шаардлагатай үе бишгүй тохионо. Тэр бүрд дотроо чимээгүйхэн стресстэж, сонголтгүй мэт өөрийгөө зовоох хэрэггүй. Харвардын судлаачид харилцахад хэцүү хүмүүсийн найман төрлийг тодорхойлж, тэдэнтэй хэрхэн харилцах талаар дараах зөвлөгөөг өгчээ. 

Хэцүү хүмүүстэй үр дүнтэй харилцахад туслах эхний алхам бол та яг ямар төрлийн хүнтэй нүүр тулснаа олж мэдэх юм. 

1. Чимээгүй - түрэмгийлэгч

Хэцүү хүмүүсийн дотроос харилцахад хамгийн төвөгтэй нь чимээгүй түрэмгийлэгчид юм. Тэд бусдын тавьж буй санал, шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч буй мэт дүр эсгэх ч цаагуураа үргэлж чимээгүй эсэргүүцэж байдаг. Мөн тэд бодол санаагаа илэрхийлэх шууд бус арга хэрэглэдэг тул юу хүсэж байгааг нь ойлгоход бэрх. 

2. Өөртөө эргэлздэг дарга

Ялих шалихгүй зүйлсийг асуудал болгож, шүүмжилж явдаг микро түвшний менежерүүдийг энэ төрөлд хамааруулна. Таныг хийж буй алхам бүрдээ эргэлзтэл хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг завдана. Хэрэв таныг "муу хүн" гэж харсан л бол карьерт тань санаатайгаар хохирол учруулахаас сийхгүй. 

3. Гутранги үзэлтэн 

Аливааг үргэлж болж, бүтэхгүй байх талаас нь хардаг нэгэн. Амнаас нь хэзээ ч өөдрөг, эерэг үг гардаггүй мэт л байдаг.

4. Хохирогч

Нэг төрлийн гутранги үзэлтэн бөгөөд эргэн тойрны хүмүүс бүгд өөрт нь хохирол учруулж, асуудал үүсгэх юм шиг бодож явдаг. Тэд хэзээ ч хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй, асуудал үүсэхэд өөрөөсөө бусдыг буруутгах шалтаг яаж ийгээд олно.

5. Бүхнийг мэдэгч

Тэд үргэлж өөрсдийгөө өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн гэж боддог. Бусдын яриаг таслахаасаа огтхон ч санаа зовдоггүй, цаг л олдвол өөрөө ярих сонирхолтой. Өөрийнх нь буруу байсан ч юу зөв, юу буруу болохыг хүмүүст зааж сургадаг.

6. Шаналгагч

Өөрийнхөө удирдлага дор байгаа хүмүүстэй таагүй харьцаг, дээшээ гарахын тулд юуг ч золиослоход бэлэн байдаг хүмүүс юм. Ментор болохуйц туршлагатай, ахлах ажилтнууд шаналгагч байх нь түгээмэл бөгөөд доод албан тушаалтнууддаа туслахын оронд амьдралд нь гай л тарьж явдаг.

7. Нэг талыг баримтлагч

Тэд санаатай болон санамсаргүйгээр бусдыг доромжилж, доош нь хийж, таагүй мэдрэмж төрүүлдэг. Хэдий тэд ийм зан гаргаж байгаагаа огт мэдээгүй байж болох ч энэ нь яав ч зохистой үйлдэл биш юм.

8. Улс төрийн тоглогч

Тэд бусдыг ашиглаж өөрийнхөө карьерыг ахиулахад хамаг анхаарлаа хандуулдаг. Оффисын хэрүүл, драмагаас хол байх бараг боломжгүй ч тоглогчид энэ байдлыг шат ахих боломж болгож ашигладаг. Ингэхдээ бусдын мэдрэмж, санаа бодлыг огт хайхардаггүй. 

Тэгвэл харилцахад хамгийн хэцүү гэгддэг чимээгүй түрэмгийлэгчдийн учрыг яаж олох вэ? 

1. Тэднийг чимээгүй түрэмгийлэгч гэж битгий онцол

Тэднийг хэн бэ гэдгийг өөрт нь сануулах нь асуудлыг улам л дордуулна. Цаашлаад тэд илүү их уурлаж, өөрийгөө хамгаалахад хүргэх ба ямар ч үр дүнтэй харилцааны тактик тэдэнд хэрэгжихээ болино. 

2. Хэлбэрт биш ярианы агуулгад анхаарлаа хандуул

Тэдний чимээгүй түрэмгийлэлд хариу барихаасаа өмнө та дараах асуултуудыг өөрөөсөө асуу. 

  • Энэ хүн юуг илэрхийлэхийг оролдож байна вэ?
  • Миний ажлаа хийж буй арга барилыг энэ хүн буруу гэж бодоод байна уу? 
  • Эсвэл энэ хүн багийн зорилготой санал нийлэхгүй байна уу? 

Ингэж асууснаар та тэдний егөөдсөн үг, таагүй үйлдлүүдийн цаана байгаа жинхэнэ санаа зовоосон асуудал юу болохыг, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг олж чадна.

3. Тэднийг ойлгохыг хичээ

Энэ төрлийн хүмүүс юу хүсдэгийг ойлгоход бэрх гэж өмнө дурдсан. Гэхдээ л та цаг гаргаж тэдэнд юу чухал, юунд хүрэхээр хичээж буйг нь ойлгохыг хичээгээрэй. Мөн шүүмжилж, дүгнэлт гаргахаасаа өмнө тайвнаар асуулт асуу. 

4. Болж буй үйл явдал, баримтад л анхаарлаа хандуул 

Сэтгэл хөдлөл, хэтрүүлэлгүйгээр бодит үнэнийг баримтлах нь тэдэнтэй харилцах хамгийн үр дүнтэй арга юм. Жишээ нь, "Та энэ төсөлд туслах хүсэлтэй байна гэсэн ч бидний хийсэн гурван уулзалтын нэгэнд нь ч оролцоогүй. Та мөн дараагийн төлөвлөгөөтэй холбоотой өнгөрсөн долоо хоногт миний илгээсэн имэйлд хариу өгөөгүй" гэх мэтчилэн тайлбарла.

Дараа нь тэдний үйлдэл танд яаж нөлөөлснийг тайлбарла: “Би бүх ажлыг өөрөө хийж чадахгүй байгаадаа стресстэж байна. Уг нь таныг тусална гэж найдаж байсан юм."

Эцэст нь, тэднээс юу хүсэж байгаагаа шулуухан хэл: “Хэрэв таны тусална гэсэн чинь хэвээр байгаа бол би таныг уулзалтуудад орохыг хүсэж байна. Хэрэв тийм биш бол би өөр арга бодож олъё." 

Эх сурвалж: CNBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.