Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playlist | Хүн бүрийн төдийлөн мэддэггүй ховор содон хөгжмийн 10 УРСГАЛ


Рок, жазз, техно, поп, метал, сонгодог, R&B, электроник, хип хоп гээд л олон хөгжмийн урсгалыг бид мэднэ. Харин дэлхий дахинаа шинээр гарч ирээд буй ховор бөгөөд сонин содон дараах хөгжмийн урсгалуудыг сонирхоцгооё. 

1. lowercase 

Анх 2001 онд АНУ-ын визуал артист Стивен Роден орчин үеийн хөгжмийн экстрим минимал хэлбэрийн урсгалыг бүтээн ийн жижиг үсэг бүхий үгээр нэрлэжээ. 

2. Glitch hop 

Lo-fi маягийн техникийг "glitch aesthetic"-тэй хослуулан хип хоп урсгалаар туурвих энэхүү төрлийн гол төлөөлөгчид нь Prefuse 73, Flying Lotus зэрэг артист юм.

3. Folktronica 

Олон хүн энэ урсгалыг "бүдүүлэг" дуугаралттай хэмээдэг ч үнэнч сонсогчид нэмэгдсээр байна. Электроник болон фолк хөгжмийг нэгтгэсэн ч аль алинд нь үл хамаарах урсгал. 

4. Black MIDI 

Цөөн сонсогчдийн хүрээллээсээ гадуур төдийлөн танигдаагүй энэ урсгал нь олон мянга, сая, заримдаа бүр тэрбумаар тоологдох нотуудын нэгдэл юм. 

5. Vaporwave 

1990-ээд ны эхээр уран бүтээлчид "muzak", "new wave", "chillwave" зэрэг микро урсгалуудаас санаа аван япон ханз бүхий нэр, пастел өнгийн загвар бүхий шийдлээр энэ урсгалыг бүтээжээ.  

6. Cloud rap 

"Үүлэн" хэмээн нэрлэснээр рэп боловч мөрөөдлийн мэт инди уур амьсгалыг энэ урсгалд шингээжээ. 

7. Simpsonwave 

"The Simpsons" цувралаас сэдэвлэсэн бүтэн хөгжмийн урсгал байна гээд бод доо? Цувралын дүрслэлийг ашиглан 1990-ээд оны хэв маяг, Tumblr өнгөнүүд, электроник болон шинэлэг хөгжмүүдээр бүтээсэн энэхүү урсгал нь микро урсгалд тооцогдоно.

8. Hypnagogic pop 

"Hypnagogic" нь унтахын өмнөх зүүрмэглэх үеийг хэлдэг бол энэ урсгал яг л үүнийг хөгжмөөр илэрхийлэх болно.

9. Witch house 

Удаан темпо, shoegaze, хип-хоп, хаус урсгалыг нэгэн зэрэг санагдуулах нууцлаг хөгжим. 

10. Cute metal (Kawai core)

J-pop буюу Японы поп урсгалыг металтай хослуулсан "өхөөрдөм метал" төрлийн урсгал нь үнэхээр сонирхолтой биш гэж үү? 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.