Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2022 он дуусахаас өмнө айдастайгаа нүүр тулан өөрийгөө сорих 12 сорилт


Жилийн өмнө дэвтэртээ бичин, дотроо төсөөлсөн зорилтуудаа харахаас ч халгаж байна уу? Өндөр зорилго, том том мөрөөдлөөр энэ жилийг төсөөлсөн ч юм санаснаар болоогүй юу? Тэгвэл харамсах болохгүй шүү. Он гартал бидэнд нэг сар хүрэхгүй хугацаа үлдсэн ч энэ хугацаанд ч айдастайгаа нүүр тулан өөрийгөө сориход оройтохгүй. Бага багаар хүрч болох, жижигхэн хичээл зүтгэлээр ч өөрийгөө сорих дараах сорилтуудыг даван туулснаар өөртөө итгэлтэй болж, ирэх ондоо илүү том зорилгодоо хүрч чадах эхлэл болно гэдэгт итгээрэй.

#1 Оноос өмнө нэг ном унших2022 онд хэдэн ч ном уншина гэж төлөвлөснөөсөө үл хамааран он гарахаас өмнө нэг номыг "чанартайхан" уншиж дуусгаарай. 

#2 Хадгаламж нээх, яг одоо өөрт байгаа мөнгөөсөө хуримтлуулах

Өндөр дүнтэй мөнгийг хадгаламж руугаа хийхээс илүүтэй тогтмол, тогтвортой хуримтлуулах нь чухал. Тиймээс яг одоо хадгаламж руугаа байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг хийгээрэй. Хэрвээ хадгаламжгүй бол оноос өмнө нээгээд багахан мөнгийг хуримтлалдаа байршуулаарай. 

#3 Сошиал цэвэрлэгээ хийхБид сошиал орчинд өдөр тутам хэрэгтэй хэрэггүй маш их мэдээлэл харж, үнэт цагаа үрдэг. Тэгвэл оноос өмнө нэг удаа л цаг гарган, танихгүй мэдэхгүй хүмүүсийг найзаасаа хасан, харахыг хүсдэггүй мэдээллээсээ өөрийгөө чөлөөлөөрэй. Та эрх чөлөөг мэдрэх болно. 

#4 Хамгийн их айдаг нэг зүйлээ хийх

Олны өмнө дуулах, станд-ап комеди хийх, хамт олны шинэ жилээр үг хэлэх, ганцаараа ойрхон аялах, ганцаараа ресторанд хоол идэх гээд л юу ч байж болно. Өнөөдрийг хүртэл хийхээс зүрхшээж ирсэн нэг жижигхэн айдсаа л өнөөдөр даван туулчих. Маргааш гэхэд та илүү том айдсуудтайгаа нүүр тулахад бэлэн болсон байна. 

#5 Нэг жижигхэн алхам хийх

Хийхийг үргэлж хүсдэг ч хэзээ ч цаг зав, тохиромжтой үе нь гарч байгаагүй нэг зүйлээ хийгээрэй. Зурахыг хүсдэг бол өнөө орой цаас харандаа аваад өөртөө нэг цагийн дотор зурах үүрэг оноо. Хэлний шалгалт өгөхөөр төлөвлөж байвал нэг цаг гаргаад хэрэгтэй мэдээллийг интернэтээс цуглуул. Гадаадад суралцахыг зорьсон бол өдөр бүр нэг цаг гарган хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг судлаарай. 

#6 Энэ онд сурсан зүйлсээ жагсаан бичих

Энэ онд сурсан мэдсэн, ойлгосон зүйлсээ та жижиг гэлтгүй жагсаан бичээрэй. Бичсэн зүйлсээ хараад та энэ жил тийм ч муугүй өнгөрсөн болохыг ойлгох болно. 

#7 TED Talks - Урам зориг өгөх бичлэг үзээрэйӨөрийн сонирхдог чиглэлээрээ урам зориг өгөх илтгэл, бичлэг, сургалт, хичээл үзэн, урам зориг авахыг хүсдэг хүмүүсийнхээ түүхээс суралцаарай. 

#8 Өөртэйгөө нүүр тулах Өөрийнхөө талаарх хамгийн муухай бодлуудаа жагсаан бичээрэй. Таны хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хамгийн муу тал юу вэ? Бичсэнийхээ дараа чухам яагаад, ямар үед энэ муухай тал гарч ирдэг, хэрхэн яаж сайхан талуудаараа муу талаа нөхөж, зөөлрүүлж, хүлээн зөвшөөрч болох талаараа дүгнэлт хийгээрэй. 

#9 Нэг сайхан зүйл хийх

Өөртөө төлөвшүүлэхийг хүссэн нэг сайн талаа өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлээрэй. Өдөр бүр хүмүүстэй мэндлэх, өглөө гарахаасаа өмнө хайртай хүнээ үнсэх, ажлын хамтрагчдаа магтаал хэлэх, сошиалд эерэг сэтгэгдэл бичих гэх мэт энгийн нэг эерэг дадал бүхэл өдрийг өөрчлөх хүчтэйг та анзаарах болно. 

#10 Нэг сайн дадлыг хэрэгжүүлэх

Өглөө эрт босох, өглөөний цайгаа заавал уух, 10 минут бясалгал хийх, 30 минут ном унших гэх мэт өөрийн хэрэгжүүлэхийг хүссэн нэг сайн дадлаа энэ хугацаанд хэрэгжүүлэн дадал болгоорой. 

Хамгийн хэрэгтэй боловч хамгийн хүнд 5 дадлыг төлөвшүүлэх 5 АРГА

#11 Нэг муу дадлаа орхихТүргэн хоол идэх, архи тамхи хэрэглэх, сошиал медиад их хугацаа зарцуулах гэх мэт өөрийн орхихыг хүссэн нэг муу дадлаа он дуустал түр орхиж өөрийгөө сориорой. Сайн дадал хэрэгжүүлэхээс илүү хэцүү сорил болох учир сэтгэл санаагаа тайван байлгаж яагаад орхих хэрэгтэйгээ өөртөө сануулаарай. 

#12 Талархал илэрхийлэх

Өөртөө болон дотны хүмүүстээ талархан, шинэ оныг тохиолдуулан талархаж явдаг зүйлсээ биечлэн болон захиагаар илэрхийлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.