Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ


Дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын нэг болох “The New York Times”-тай хамтран “Гэрэг” сэтгүүлээс гаргаж буй “Turning Points” дугаар удахгүй уншигчдын гарт очих гэж байна. Улирч буй онд өрнөсөн сонирхолтой, ач холбогдолтой үйл явдал, чиг хандлага, ирэх оны дүр зураг, анхаарч үзүүштэй чиг хандлагын талаарх олон сонирхолтой мэдээлэл, салбарт салбарыг түүчээлж яваа эрхмүүдийн нийтлэлүүдийг та энэ дугаараас үзэх болно. “UB.life” эл дугаарт багтсан гадаад нийтлэлүүдээс онцолсон бол өнөөдөр тус дугаарын онцлох монгол контентийг тоймлон хүргэе. 

1. Хуйлран хүрхрэх далай төвдөө нам гүм биш үү?

Энэ жил буудлагын ДАШТ-ий алт, мөнгөн медалийн болзол хангасан Ц.Мөнхзул, өнгөрсөн онд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгуудад толгой дараалан түрүүлсэн, энэ жил ДАШТ-д түрүүлсэн Ц.Цогтбаатар, Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн дөрвөн удаагийн аварга, “Хасын хүлэгүүд” багийн ахлагч, өнөө жил Нэгдсэн Дээд лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорсон Б.Билгүүн нарын, манай улсын тэргүүлэх гурван тамирчны хөрөг энэ дугаарт багтлаа. 

2. Эр хүн гэдэг нь…

“Эр хүн” гэдэг үгийг сонсохул хүн бүрийн сэтгэлд магад өөр өөр дүр зураг бууна. Зарим хүний хувьд энэ үг улирч одсон үнэт зүйлийн цогцыг илэрхийлэх бол зарим хүний хувьд эртнээс уламжлагдаж ирсэн үнэт зүйлс яг л тэр хэвээрээ, сэтгэлийнх нь гүнд хадаатай, амьдралынх нь зам мөрийг заан чиглүүлж байх. “Эр хүн шиг байгаач”, “эрэгтэй юм байж” гэдэг үгийг эрчүүд үдээсээ үдэж ч сураагүй балчир наснаасаа сонсож өсдөг. Тэгвэл энд “эр хүн”, “эрэгтэй” гэдэг үгс яг юуг илэрхийлж байгаа вэ? Үе үеийн эрчүүд энэ үгтэй юуг холбон ойлгож, удирдлага болгож явна вэ? Үүнийг мэдэхийг бид хүссэн юм. 

3. Шинийг илтгэх шилэн цамхгууд дунд нов ногоон арал байж гэнэ ээ… 

Улаанбаатарын төв цэгээс чанх урагш ердөө километр хүрэхтэй үгүйтэйг эмжин тогтсон нэгэн “арал” буй. Гүйн хүрвээс аз жаргалтай болон хувирдаг. Үүдээр нь ороод л дурсамж сэдэрдэг. Тэнд 56 жилийн туршид инээд хөөр бялхаж, тоглоом наадамд зугаацсан үе үеийн хүүхэд нас шингэн үлдсэн. Алсыг харагч, гинж, мангасын ам, нуур, шилтгээн. Тэнд амталсан хуушуур, улаан ус, мөхөөлдөс яагаад тийм гойд сайхан амттай байсан юм бэ? Хүүхэд байсан болохоор л тэр юм уу? Хүн бүрт гагц өөрөөс нь л гарах хариулт бий, дурсамж бий.

4. 2022 оны эерэг үйл явдлууд 9 зураачийн нүдээр 

2022 он… Өдөр тутмын, нийгмийн хүндхэн асуудлуудыг ардаа түрхэн мартаад, бодмогц л инээмсэглэмээр хамгийн халуун дулаан, эерэг бүлээн мэдрэмжээр энэ оныг хамтдаа тольдоцгооё. Улиран одох нэгэн оныг есөн уран бүтээлч өөр өөрийнхөө сэтгэл дэх хамгийн дурсамжтай үйл явдал, цаг мөчөөр ийн дүрсэлснийг таалан соёрхоно уу. 

5. Үндсэн хуулийн буруу юу?

Судлаач, “Спектр Монгол” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Жаргалсайханы Санчирын Үндсэн хуулийн талаарх сонирхолтой нийтлэл энэ дугаарт багтлаа. 

XX зуун хөшгөө татаж, социализм нуран унаж, шинээр олон улс орон бөмбөрцгийн газрын зураг дээр бий болов. Тэдгээр улс орнууд тусгаар тогтнолоо биежүүлэх, легитим чанар олж авах шаардлага үүссэн нь үндсэн хуульт тогтолцоо дахин ‘моодонд’ орох гол хөшүүрэг байсан юм. Тэр ч утгаараа Монгол болон бидэнтэй ижил төстэй хувь заяатай улс орнуудад үндсэн хуульт тогтолцоо нь сонгодог хэлбэрээсээ хэтэрсэн ач холбогдолтой болж, иргэний шашин маягийн хэлбэр дүрстэй, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болж өргөгдөв. 

6. Монгол Улс хаана байдаг вэ?

"Эх орноо бид “дэлхийн цээж” гэдэг. Ингэж хэлж, бичих нь газарзүйн байршлаа уянгалан нэрлэх, эсвэл хөх толбо, улаан залаатайгаараа гоёчилсон хэрэг биш билээ. Төв Азийн тэхийд Орос, Хятадын дунд орших байршил хэт их гүрэн байх статусын төлөө дэлхийн шинэ түүхийг өөрсдийнхөөрөө хөдөлгөсөөр яваа хоёр их гүрнийг зааглана. Энэ заагт л хамаг учир байдаг." 

7. Ажилч шувуу 

Өөдөөс харан суугаа хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг. Ховдын цэнхэр хязгаараас дэлхийн тайзнаа гарсан монгол залуу. Монгол Улсын соёлын элч. Нэгэнтээ дэлхийн шилдэг найман балетчины нэг гэгдэж явсан алдартай бүжигчин. Энэ жил 40 нас хүрч байгаа идэр эр.

8. Ц.Дэлгэрмэнд: Эрчүүд сэтгэлээ нээх нь “эр зориг”-ийн асуудал болоод буйг бид өөрчлөх хэрэгтэй 

Гэр бүлийн харилцааны боловсрол олгох familycollege.mn цахим хуудсыг үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярилцсаныг хүлээн авна уу. 

9. “Мобиком Корпораци”-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима: Бидний ажил урт хугацаандаа монголчуудын амьдралын чанарт эергээр нөлөөлөх нь чухал

“Мобиком Корпораци”-ийн Маркетингийн албанд зургаан жил гаруй ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын албанд дэвшээд удаагүй буй Кожи Курушима тус компани ирэх жилүүдэд ямар алсын хараа, зорилгыг удирдлага болгох талаар, хэрэгжүүлж буй хийгээд хэрэгжүүлэхээр зэхэж буй ажлуудын талаараа ярилаа. 

Блокчэйн, биг дата, AR гэх мэт технологийн трэндийг Монголд нэвтрүүлэх нь цаг хугацааны л асуудал. Учир нь, энэ бүхэн аль хэдийн бидний амьдралын нэг хэсэг болчхоод байна шүү дээ. Үүнээс гадна бид зөвхөн дэд бүтэц бүтээдэг компани байхыг хүсэхгүй байна. Өнөөдөр гар утсаараа бүхнийг хялбархан амжуулах боломжтой болчхоод байхад бид зарим зүйлд маш их цаг, хүчин чармайлт зарж байна.

10. ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Эдийн засгийн хүнд үед банк тогтвортой, найдвартай ажиллах нь харилцагчид хамгийн том итгэл болно

ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгийн зах зээлийн төлөвийн талаар, арилжааны банкууд IPO хийхийн ач холбогдол хийгээд эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.21
Гэрэг сэтгүүл | The New York Times-тай хамтарсан "Turning Points" дугаарын захиалга эхэ...
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.