Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах 6 алхам


Цар тахалтай нүүр тулсан амаргүй гурван жилийн дараа, дэлхий дахинд үүсээд буй тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал дунд бид хувь хувьдаа сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь нэн чухал болоод байна. Бас нэгэн амаргүй жилийг давахад дэм болох зургаан алхмыг зөвлөе.

  1. Ядаргаанд орчихсон байх вий 

Байнга нойр хулжих, толгой өвдөх, дуршил буурах зэрэг шинж тэмдгийг тоохгүй орхилгүй сайн анхаараарай. Гэхдээ ядаргаанд орчихлоо гэж бодож шаналж өөрийгөө нэмж хямраах хэрэггүй. Стресстэй үед хүний бие кортизол, адреналин, эпинефрин зэрэг дааврыг ихээр ялгаруулж, даван туулах чадварыг нь нэмэгдүүлдэг ч байнга стресстэй байгаа үед энэ нь эсрэгээрээ нөлөөлдөг аж. Бас, ядаргаа, сэтгэл гутралын шинж тэмдэг нэлээд төстэй учир ажиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

  1. Дасгал хий

Дасгал хийх үед эндорфины түвшин нэмэгдэж, улмаар сэтгэл санааны байдал дээрддэг нь судалгаагаар батлагдсан. Өдөрт хэдхэн минут ч хамаагүй дасгал хийж дадууштай. Стресс буурах, илүү сайн унтаж амрах, ой тогтоолт сайжрах гээд л үр нөлөө их. 

  1. Ажлын жагсаалтаасаа айхаа боль 

Хийх ажил овоорсон үед ажлын жагсаалт аймшигтай зүйл болж хувирах нь бий. Даалгавар биелүүлэх бүрдээ өөртөө бяцхан бэлэг өгч урамшуулах зэргээр дарамт болголгүйгээр жагсаалтыг эхнээс нь дарж эхлээрэй. Бас, том даалгаврыг тодорхой жижиг хэсгүүдэд хувааж болох юм. Тэгвэл нэг том ажил бодож эмээлгүйгээр, урамтай яа ард нь гарч чадна. 

  1. Байгальтай ойр бай 

Ууланд гарах, модот гудамжаар алхах. Ядаж л гэртээ цэцэг ургамал тарьж ургуулах. Энэ бол саруул тогтуун байхад туслах шалгарсан арга. 

  1. Сэтгэл санааг тань өргөдөг жижиг зүйлсийг бүү март

Өглөө сонин уншингаа кофе уух, өдрийн хоол, зууш бэлдээд хөөрхөн саванд хийн ажил дээрээ авчирч идэх гэх мэт, өдөрт маань өнгө нэмдэг дадлууд стресс ихтэй үед нэг нэгээрээ хаягдчих гээд байх нь бий. Гэтэл сэтгэл тавгүй, ядарсан үед харин ч тэр дадлуудаа хэрэгжүүлбээс зохилтой аж.

  1. Бясалгал хий 

Өдөрт тогтмол хэдэн минутыг бясалгалд зориулж сурах жил 2023 ч юм билүү. Сэтгэл санааны тогтворгүй байдал, хямралаас гутрал болж даамжрахаас сэргийлэхэд бясалгал тус болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.