Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ном уншиж эхэлсэн ч хэзээ ч дуусгалгүй орхидог хүмүүст өгөх 5 зөвлөгөө


Эхлүүлсэн номоо дуусгаж чадахгүй л явна уу? Цаанаасаа л нэг гэмтэй мэдрэмж төрөөд, яахаа мэдэхээ байчихсан уу? Тэгэхээр нэг ийм үе шат байдаг юм.

Эрчтэй эхлэл   

Та номыг яг л цагийн дотор дуусгах аятай л эхлүүлдэг.

Хурд сааруулагч   

Гэтэл тэр эрчээ алдах ямар нэг зүйл болж, та номыг хаахаас өөр аргагүйд хүрнэ. 

Нойрны эм   

Нэг мэдэхэд та эргүүлж нээгээгүй удчихсан байдаг. Нээсэн байлаа ч удаан уншиж чадахгүй. Тэгээд л орой унших гэж оролддог ч нойр хүрээд уншихаа больдог "нойрны эм" болно доо.

Уналт   

Энэ бол ерөөсөө л таны хичээхээ болих тэр үе. 

Мартагнал   

Тэр ном шүүгээний хаа нэгтээ, эсвэл нэг цүнхэнд үлдэнэ. Харин та номын дэлгүүр орж, дахиад л нэг ном авна. Ингээд л та дуусгаагүй нэг номтой, бас хэзээ унших нь үл мэдэгдэх хэд хэдэн номтой хоцорно доо.

Би ч бас өөрөө энэ үеийг туулсан болохоор таныг маш сайн ойлгож байна. Хүмүүс бүгд шуураад, магтаад байгаа шинэ номыг унших гэхэд хүртэл ийм зүйл болж болдог. Ямар ч сонирхолтой ном байсан гэсэн уншиж чадахгүй байх үе хүн болгонд л ирдэг. Тиймээс хэрэв та эхлүүлсэн номоо дуусгаж чадахгүй байгаа бол дараах 5 аргыг хэрэглээд үзээрэй.

1. Номын уулзалт, клубуудад явж үзэх.

Манайхан чинь ер нь хэн нэгнээс хоцрох, ард нь үлдэх дургүй хүмүүс. Бусад нь уншаад л ярилцаад л байхад дунд нь уншаагүй сууж байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс таныг ном тогтмол уншдаг болоход туслах эхний зүйл бол номын клуб. Манайд их олон уулзалт байдаг шүү. Фэйсбүүк дээрээс "ном" гэж бичиж хайхад л сонирхолтой группууд гараад ирнэ.

2. Тухайн номыг унших тохирсон цаг, газар, амьдралын үе гэж бий.

Магадгүй та зүгээр л тэр номыг уншихад арай эрт байгаа байх. Жишээ нь би "100 жилийн ганцаардал" номыг асар жаахан байхдаа барьж авсан байдаг юм. Мэдээж тухайн үед "Юу болоод өнгөрөв өө" гэдэг шиг л юм болсон. Харин одоо бол өөр. Та тухайн номыг уншихын тулд өөрийгөө бас бэлдэх хэрэгтэй болдог. Зарим зүйлийг үзэж туулж, мэдэрч байж тэр номын гүн утгыг мэдрэх чадалтай болно. Хүн болгон сонгодог зохиолыг заавал одоо унших ёстой гэж нухдаг ч гэсэн тэр болгонд мөн л тохирох цаг гэж бий. Тиймээс залуухан бас үзэсгэлэнтэй хүн та бэлэн болох хүртлээ арай өөр төрлийн ном сонирхоод үзээрэй. Богино үлгэрийн ном байсан ч болно. Заавал 200 нүүр зохиол шууд уншиж дуусгах гээд яах вэ.

3. Өөрийн таалагддаг хүндээ тэр номыг санал болго.

Мэдээж энэ нь уншаагүй байж уншсан юм шиг худлаа реклам хий гэсэн үг биш. Зүгээр л та уншаад үзэхийг санал болгох хэрэгтэй. Тэр үед нь та ч бас уншаад түүнтэй ярилцах хэрэгтэй болж таарна даа? Ингээд л гайхамшгийн гэмээр хүчээр та тэр номыг юу юугүй дуусгах болно. Жаахан инээдтэй ч гэсэн, яагаад болохгүй гэж?

4. Дуртай киноныхоо зохиолыг уншаад үз.

Ямар нэг ном яг л давсгүй хоол шиг орж өгөхгүй байгаа үед та сонирхдог зүйлийнхээ хүрээнд эргэлдээд үзэх хэрэгтэй. Заавал шилдэг борлуулалттай ном унших ёстой гэсэн үг биш шүү дээ. Харри Поттерт дуртай юу? Тэгвэл номыг нь уншаад үзээрэй, кино нь хэзээ ч гарч дуусаагүй юм шиг гайхалтай мэдрэмж төрнө. "Бөгжний эзэн", "Загалмайлсан эцэг", эсвэл бүр Стивен Кингийн аймшгийн зохиолууд гээд л.

5. Хаа ч явсан номоо аваад яв.

Гадуур ном уншина гэдэг боломжгүй л гэнэ. Дуу сонсож байхдаа ном уншиж болохгүй л гэнэ... Тэгж ярих юм бол би дуу сонсонгоо нийтийн тээвэрт ном уншдаг. Яагаад болохгүй гэж? Зав олдох л юм бол хаа ч хамаагүй унш. Хэрэв уншиж байгаа номоо бусдад мэдэгдүүлэхийг хүсэхгүй байгаа бол номын хавтас гээд юм өөрөө оёж болно, эсвэл худалдаад авч болно. Ингээд л та замын голд гацчихсан байхдаа эсвэл хүн хүлээгээд сууж байхдаа уншаад байж болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Үндэсний номын баяр V сарын 17-19-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд болно
2
2024.04.09
Бороотой өдрийн эморлын хөтөч: Унших ном, сонсох дуу, үзэх кино санал болгох нь
3
2024.04.06
Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.