Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Майли Сайрусын "Flowers" дууны талаар таны анзаараагүй 7 баримт


Дуучин Майли Сайрусын экс нөхөр Лиамдаа зориулсан "Flowers" дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Тэд 2009 онд "The Last song" кинонд тоглох үеэрээ танилцаж, дотноссон. Энэ цагаас хойш цөөнгүй удаа салж, нийлж байсан бөгөөд 2012 онд анх удаа сүй тавьж байсан. 2018 оны арванхоёрдугаар сард тэд албан ёсоор гэрлэсэн ч үүнээс найман сарын дараа салсан билээ. 

Тэдний харилцааг илтгэсэн "Flowers" дууны талаар таны анзаараагүй байж мэдэх долоон баримтыг сонирхуулъя. 

1. Дуугаа цацсан өдөр

Майли Сайрус "Flowers" дуугаа АНУ-ын цагаар нэгдүгээр сарын 12-ны өглөөний 11.00 цагт цацсан. Энэ үед Австралид нэгдүгээр сарын 13 болж байх бөгөөд Австрали гаралтай экс нөхөр Лиам Хемсвортынх нь төрсөн өдөртэй давхацсан юм.

2. Дууны эхлэлийн бадаг

Майли дууны клип дээрээ алтадмал өнгийн даашинзтай гарч ирээд "...Built a home and watched it burn..." хэмээн дуулдаг нь учиртай. 2018 онд Калифорнид гарсан их хэмжээний түймрийн үеэр тэдний байшин шатсан билээ. Сүй тавиад байсан хосууд энэ үйл явдлын дараа гэрлэлтээ батлуулахаар шийдэж байжээ.

3. Хар хослол

Алтан даашинзаа тайлсан Майли клипнийхээ сүүл хэсэгт томдсон хар хослолтой харагддаг. Энэ нь Лиамын "Avengers: Endgame" киноны нээлтийн улаан хивсний ёслолын үеэр өмссөн хослолтой тун ижил бөгөөд тэр үеэр хосууд олны өмнө маргаж, Майли түүний гарыг өөрөөсөө холдуулан түлхэж буй бичлэг үлдсэн байдаг.

4. Байшин

Энд харагдаж буй байшинд Лиам өөрийг нь олон удаа араар тавьж байсан гэсэн цуу яриа гарсан.

5. Дахилт

Дууны дахилт нь Бруно Марсын алдарт "When i was your man" дууны дахилтыг өгүүлбэр бүрээр нь өөрчилснийг гярхай фэнүүд анзаарчээ. Энэ дууг Лиам Хемсворт өмнө нь Майлид зориулж байсан гэдэг. Бруногийн дуунд:

...Чамдаа би цэцэг бэлэглэх ёстой байж
Гарыг нь чинь атгаад
Ганцхан чамдаа бүх цагаа зориулах байж
Боломж нь байсан тэр үеүдэд
Бүжиглэхийг л хүссэн чамайг
Бүхий л үдэшлэгт дагуулан явах байж...гэсэн мөрүүд бий.

Харин Майлигийн "Flowers" дуундаа өгүүлбэрт бүрт нь хариу болгож:

...Өөртөө би цэцэг бэлэглэж чадна
Элсэн дээр нэрээ бичээд
Чиний ойлгодоггүй бүхний тухай
Өөртэйгөө би өдөржин ярина.
Өөрийнхөө гарыг атгаад ганцаараа бүжиглэж чадна
Тийм ээ, өөрийгөө би чамаас илүү хайрлаж чадна... хэмээн дуулжээ.

6. Ая

Майли дуундаа бүх цаг үеийн хамгийн агуу салалтын дуу гэгддэг Глориа Гэйнорын "I will survive" дууны аяыг ашигласан. Энэ ч бас санаандгүй хэрэг биш бизээ

7. Амжилт


Майлигийн найм дахь бие даасан цомог "Endless Summer Vacation" цомгийн анхны дуу гарсан даруйтай санаанд оромжгүй амжилт үзүүлэв. "Flowers"-ийг "Spotify"-д эхний долоо хоногтоо 100+ сая удаа сонссоноор долоо хоногт хамгийн их сонссон бүх цаг үеийн дээд амжилтыг эвдсэн. Энэ дуу ирэх долоо хоногт "Billboard"-ийн Hot-100 жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой болсныг "Billboard" зарласан.

Эх сурвалж: Buzzfeed, TeenVogue, Billboard 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.