Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Харвардын оюутан Ли Надин: "Inferno" үнэхээр л там шиг байсан


Netflix-ийн шилдэг шоуны нэг болоод буй "Single’s Inferno" реалити нэвтрүүлгийн онцлох оролцогчдын нэг яах аргагүй Харвардын Анагаах ухааны Их сургуулийн тархи судлал, компьютерын шинжлэх ухааны хос мэргэжлийн оюутан 22 настай Ли Надин байлаа. Харвардыг төгссөний дараа Бостоны хүүхдийн эмнэлгийн лабораторид хагалгааны эмчээр ажиллахаар төлөвлөж буй Ли Надин арвин баялаг ажлын туршлага, армид алба хаасан түүх, мэргэжлийн загвар өмсөгч адил дүр төрхөөрөө олныг алмайруулан инстаграмдаа даруй 1.3 сая дагагчтай  болжээ. Түүний өөрийнхөө болон "Single’s Inferno" шоуны тухай дэлхийн алдарт "Elle" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Сайн уу, Надин. Та яагаад "Single’s Inferno" шоунд оролцохоор болов?

Өдрийн мэнд. Болзолгүй удсан болохоор шоунд оролцвол их хөгжилтэй, сонирхолтой байх болов уу гэж бодсон. Жаахан эвгүйцсэн ч оюутан байх хугацаандаа хийж чадаагүй адал явдалтай учирна гээд зориглосон. 

Гэр бүл, найзууд нь шоуг үзсэн үү? Хэрхэн хүлээн авсан бэ?

Шоуны турш тэд их дэмжсэн. Намайг удаан хугацаанд болзохыг хараагүй болохоор их сонирхолтой байсан байх. Америк найзууд маань миний солонгосоор ярихыг эгдүүтэй гээд ийм талыг минь өмнө нь олж харж байгаагүйгээ хэлсэн. Харин гэрийнхэн миний хамаа намаагүй, инээдтэй, тоомжиргүй ч гэмээр төрхийг харсан байх шүү.

Гэртээ солонгосоор ярьдаг уу? Шоуны үеэр өөрийгөө солонгосоор илэрхийлэх хэцүү байсан уу? 

Англи солонгос хольж ярьдаг. Америкт удсан болохоор солонгос хэлээ сайжруулах гэж хичээж байгаа. Солонгосоор сайн ярьж чаддаггүй учраас шоуны турш буруу ойлгогдох вий гээд хэлэх үг бүрээ бодож ярьж байсан. 

Өөрийгөө дэлгэцээр үзэх ямар байв? Таныг яг хэн бэ гэдгийг яг таг илэрхийлж чадсан уу?

Өөрийгөө харах гайхалтай сонин байсан шүү. Амьдралд нэг л тохиох сонирхолтой дурсамж. Шоунд миний хэн бэ гэдгийг бага ч болов гаргасан гэж бодож байна. Гэхдээ болзооны, ялангуяа солонгос болзооны шоу учраас миний болон бусдын олон дүрс хасагдсаныг дурдах хэрэгтэй. 

Шоунаас хасаагүй ч болоосой гэх хэсэг байсан уу? 

Шоуг үзэж байхдаа бусад оролцогчидтой хийсэн олон харилцан яриа маань хасагдсан болохыг анзаарсан. Тэдгээр яриа бидний хоорондын харилцааг илүү агуулгатай, утга учиртай гаргах байсан. 

Өөрийнхөө ямар хэсгийг хассанд харамссан бэ? 

Шоунаас үзвэл би яг л нэг оролцогчид галзууртлаа дурлачихсан мэт харагдсан /инээв/. Гэвч бодит байдал дээр би өөрийнхөө сонирхож буй хүнийхээ дэргэд илүү тайван байж, бараг зайгаа барьсан гэхэд болно. Шоуны эхэнд дурдсанчлан, би өөрөө эхэлж хүнтэй харилцаа үүсгэж чаддаггүй. Харин шоунд энэ талыг минь бүрэн харуулаагүй. 

Та болзоо үерхэлд ухаалаг ханддаг талаараа дурдсан. Шоунд оролцоод бодол тань өөрчлөгдсөн үү? 

100 хувь өөрчлөгдсөн. Зөвхөн карьер, ирээдүйдээ анхаарч, болзооны талаар мартчихсан байсан бол шоунд оролцоод цээжинд эрвээхэй нисэх шиг догдлолыг эргэн мэдэрсэн нь намайг сэрээсэн. Гэхдээ л би урьдынх шигээ үерхэлд цаг хугацаа зориулах хэрэгтэйд итгэсэн хэвээрээ байна. 

Зургаан настайгаасаа эмч болохыг мөрөөдсөн гэсэн. Юу таныг энэ мөрөөдөлд хөтлөв? Өөр зүйлд хүч үзэх санаа төрж байсан уу?

Зургаатайдаа би хүнд өвчин тусаад эмнэлэгт хэвтсэн юм. Эмч нарын хүний амь насыг аварч буй ур ухаан, эрдэм чадал, хүсэл тэмүүллийг нь хараад бахдан биширсэн. Бага, дунд ангидаа шинжлэх ухаанд дурлах болсон. Өөр олон санаа сонирхол байдаг ч гол зорилго маань анагаах ухаан. 

Гэр бүлтэйгээ хамт влог хийх санаа хэрхэн төрөв?

Youtube сувгийг хоёр охинтой ганц бие ээжийн хувиар ээж анх 30-50 настай эмэгтэйчүүдэд зориулан нээсэн. Дүү бид хоёр ээжийн влог оролцож байгаад сүүлдээ өөрсдөө бичлэг хийдэг болчихсон юм. 

"Single’s Inferno"-д оролцоод өөрийнхөө талаар юуг шинээр олж мэдсэн бэ? 

Шоу урьд өмнө мэддэггүй байсан зүйлийг цоо шинээр нээж өгөхөөс илүүтэй хэн болох, юу хүсдэгийг минь илүү хүчтэй ойлгуулсан. 

Шоуны төгсгөлд Ким Жин Ён тан дээр ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ? 

Шоунаас бараг хасагдаж байна уу даа гэж бодтол Жин Ён хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тоглонгуй "Яагаад энд байгаа юм бэ? Сыл-Ги дээр очихгүй юм уу?" гээд шоолон асуусан. Яг л илэрхийлсэн мэдрэмж маань шоунд багтсан. Жин Ёны чин сэтгэл, тууштай байдлаар нь бахархаж, түүний мэдэрч буйг мэдрэхийг хүссэн. Үүнээсээ болоод шоуны төгсгөлд би түүний бишрэгч эмэгтэй мэт болчихсон /инээв/.

Шоуны оролцогчидтой холбоотой байгаа юу? 

Шоуны дараа ч бид холбоотой байгаа. Үнэхээр онцгой байлаа шүү. 

"Inferno" үнэхээр там шиг байсан уу? 

"Inferno" үнэхээр л там шиг байсан. "Inferno"-д би сайн найзуудтай болсон ч тэнд хэдхэн хонох нь л их хэцүү байсан шүү. 

Эх сурвалж: ELLE

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Heheh 2023.01.24 85.226.233.199

Ymr humuusd tulgasan baidliin messagetei garchigtai ym? Anhaarliig tatahgedl arai tashuu message uguh hemjeenii garchig bodoh ym. Iim tom niitleliin baiguullaga bj arai unprofessional ym.

2 Хариулах