Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уур амьсгалын өөрчлөлт СЭТГЭЛ ЗҮЙД нөлөөлдгийг батлах 4 баримт

Энэ нь зөвхөн цаг агаар, байгалийн үзэгдлээр илрэхээс гадна хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ.



Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн жилүүдэд дэлхий дахинд газар зүйн байршил, түүнээс шалтгаалсан цаг агаарын онцлогоос хамаараад янз бүрийн нөлөөлөл үзүүлж байна. Энэ нь зөвхөн цаг агаар, байгалийн үзэгдлээр илрэхээс гадна хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой нөлөө үзүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ.

Энэ нь шууд, шууд бус болон сэтгэл зүй, нийгмийн дам нөлөө үзүүлдэг гэв. Шууд буюу байгалийн онцгой үзэгдлийн давтамж нэмэгдэхийн хэрээр энэ бүхнийг даван туулж байгаа хүмүүст сэтгэл гутрал, айдас түгшүүр, траума болж үлдэх байдал элбэг болж буй. Харин шууд бусаар буюу бид өдөр бүр дэлхий дахинд болж буй хүчтэй шуурга, ой хээрийн түймэр, үер усны аюул тэдгээрт өртсөн хүмүүсийн хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдлын талаар дуулж мэдсэнээр санаа зовних, хэзээ нэг өдөр бидэнд энэ бүхэн тохиолдвол хэрхэх вэ гэсэн түгшүүр гэхчлэн сэтгэл зүйн тогтворгүй байдлууд бий болж байдаг. Улмаар сэтгэл зүй, нийгмийн дам нөлөө гэдэг нь байгалийн онцгой үзэгдлээс улбаалж эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ саатах, ажил, хөдөлмөр эрхлэх боломж хумигдах, энэ нь гэр бүлийн ахуй амьдралд яаж нөлөөлөх билээ гэсэн санаа зовнил, стресс болж байдаг байна.

1. Агаарын температур нэмэгдэхийн нэрээр уур цухал нэмэгддэг

Агаарын хэмийн өөрчлөлт бол хамгийн өргөн судлагдсан хүрээлэн буй орчны нөхцөл байдал юм. Өдөр тутмын дундаж хэм нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн сэтгэл зүйн эерэг хандлага буурч байдаг гэнэ. Ялангуяа, сарын дундаж хэм 30 градусаас нэмэгдвэл сэтгэл зүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө 1 хувиар өсдөг ажээ. Түүнчлэн АНУ-д хийсэн судалгаагаар хэт халуунд хүч хэрэглэх, танхайрах гэмт хэргийн дуудлага нэмэгддэг хандлага ажиглагджээ.

2. Үер усны аюул сэтгэл зүйн тогворгүй байдал бий болгодог

Үер усны аюулын хамгийн гол нөлөө нь амьдрал ахуйд нөлөөлж улмаар сэтгэл зүйн хувьд гутранги, депресст оруулж байдаг. Гэр орноо алдах, амьдарч байгаа орчин нөхцөлд нөлөөлөх, ариун цэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэрхшээл үүсгэх гээд санаа зовох зүйл мундахгүй. Борооны улирал урттай улс орнуудад энэ нь бүр ч их асуудал дагуулдаг. Нөгөө талаас олон улирал солигддог улсуудад цаг агаарын огцом, эрс өөрчлөлтүүд нь сэтгэл санааны хувирамтгай байдлыг хүмүүст төрүүлдэг байна.

3. Гал түймэр, утаа биднийг цухалдуу болгодог

Гал түймэр, түймрийн утаа нь гадаа байх боломж, нөхцөлийг хязгаарлах, амьсгалахад төвөгтэй болгодгийг бид зун, намар хойноос орж ирэх түймрийн утаанаас мэднэ. Энэ нь биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэл зүйд тавгүй байдал үүсгэх, мөн айдас, стресс зөрөг сэтгэл зүйд сөрөг нөлөөллүүд бий болгодог. Түймэрт өртсөн хүмүүсийн хувьд нөхцөл байдлыг эргэн бодох, ижил төстэй нөхцөл тохиолдоход айдас, түгшүүр мэдрэх гэхчлэн сэтгэл зүйн шарх үлдээдэг ажээ.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий бүлэг бол хүүхдүүд

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий бүлэг нь хүүхэд, залуучууд гэгдэж буй. Учир нь, НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар дэлхийн хүүхдүүдийн 85 хувь нь хөгжиж буй оронд амьдарч байгаа бөгөөд тухайн улсууд нь газар зүйн нөхцөлөөс шалтгаалж байгалийн ноцтой үзэгдэлд нэрвэгдэх, түүнийг даван туулахад хангалттай боломж, нөхцөлтэй биш байгаа юм. Түүнчлэн байгалийн онцгой үзэгдлийн давтамж нэмэгдсэн жилүүдэд өсөн торниж буй хүүхэд, залуусын хувьд өөрсдөө нэрвэгдэх, эсвэл мэдээллийн зах хязгааргүй урсгал дунд дэлхийн өнцөг булан бүрд болж буй үйл явдлын мэдээллийг байнга хүлээж авах нь өөрсдийн ирээдүйд төдийгүй гэр бүлдээ санаа зовох, гутранги байдлыг мэдрэх хандлага бий болгожээ. Энэ зовнилыг Eco-anxiety гэж нэрлэдэг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.