Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Далайн аалз эд эрхтнээ ч дахин ургуулах чадвартайг олж мэджээ


 Берлиний Хумболдтын их сургуулийн эрдэмтэд далайн аалз үе мөчүүдээрээ зогсохгүй бусад эд эрхтнээ ч дахин ургуулах чадвартайг илрүүлжээ. Үет хөлтний хүрээний амьтад, зарим шавж үе мөч нь тасрахаар дахин ургуулж чаддагийг бид мэднэ. Жишээ нь хавч дайралтад өртөх үедээ өөрөө хөлөө тасалж орхиод, оронд нь шинийг ургуулдаг гэдэг. 

Судлаачдын баг бие гүйцсэн аалз, авгалдай нийлсэн далайн 23 аалзны биеийн төрөл бүрийн хэсгүүдийг тайраад ургуулж чадах эсэхийг нь ажиглажээ. Бие гүйцсэн аалзнууд эд эрхтнээ дахин ургуулж чадаагүй ч хоёр жилийн дараа ч амьд байсаар байв. Харин авгалдайнууд нь биеийнхээ тасарсан хэсгүүдийг бүрэн сэргээж чадсан байна. 

Эрдэмтэд энэхүү нөхөн сэргээх чадвар нь ямар зарчмаар ажилладгийг тогтоохоор үргэлжлүүлэн судална гэнэ. Үүдэл эстэй холбоотой байж магадгүй гэх таамаг ч байна. Энэхүү нээлт нь анагаах ухаанд ихээхэн ач холбогдолтой байж болох билээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.