Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүйтэн үед гэмтсэн яс, үе мөч яагаад хөндүүрлэж өвддөг вэ?


Хугарсан, гэмтсэн яс, үе мөч бороотой, хүйтэн үед янгинаж, хөндүүрлэж өвддөг талаар хэлдэг хүн олон бий. Аль хоёр мянган гаруйн тэртээ Хиппократ энэ талаар бичсэн байдаг. Бороо, цас орохоос ч урьтаад хөндүүрлэдэг гэх нь ч бий. Үеэс үед яригдсаар ирсэн асуудал хэдий ч энэ талаарх судалгаа өнөө хэр нь хомс байна. 

2016 онд нийтлэгдсэн нэгэн судалгааг эрхэлсэн эрдэмтэд ясны гэмтэл, хугарал болж байсан 2369 өвчтнийг ажиглажээ. Шинж тэмдэг, өвдөлтийг нь асуухад тэдний хэлснийг тухайн өдрүүдийн агаарын даралт, температур, чийгийн түвшинтэй харьцуулан статистик бүрдүүлэн харахад, агаарын даралт бага, чийгшил 70 хувиас дээгүүр байгаа үед илүү өвдөж байна гэж мэдүүлсэн байж. Гэхдээ, сонирхолтой нь, гадаа халуун үед илүү өвдөж байгаа нь ажиглагдсан аж. 2019 онд “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар мөн 3000 орчим хүнийг 15 сарын турш хамруулан, ухаалаг утсаараа дамжуулан өвдөлт нь хэр байгааг мэдээлүүлэх замаар судлан үзэхэд цаг агаарын байдал, өвдөлт хамааралтай гэж үзэхүйц үр дүн гараагүй байна. Харин 2007 онд “The American Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд оролцогсдын яс, үе мөчний өвдөлт агаарын температур 10 градусаар доошлох тутам ихсэж байгаа нь ажиглагдсан хэр нь агаарын даралт буурах тусам өвдөлт нь хөнгөрч байсан талаар онцолжээ. Өөрөөр хэлбэл, агаарын даралт, температур яс, үе мөчний өвдөлтөд ялгаатай нөлөө үзүүлдэг гэж харагдсан байна. 

Хэдий эдгээр судалгаа бий ч энэ талаар бат нот дүгнэлт гаргахад хангалтгүй гэдгийг Манчестерын их сургуулийн яс, үе мөчний өвчнөөр мэргэшсэн судлаач Уильям Диксон онцолжээ. Гэтэл хулгана дээр хийсэн судалгаанууд цаг агаарын өөрчлөлт өвдөлтөд нөлөөлдөг гэж дүгнэсэн буй. Агаарын даралт бага нөхцөлд рецепторууд илүү мэдрэг байдгийн зэрэгцээ агаарын даралт бага үед хавагнах нь түгээмэл учраас илүү өвдөлт мэдрэгддэг байх магадлалтай гэнэ. Эцэст нь, цаг агаарын өөрчлөлт яс, үе мөчний өвдөлтөд нөлөөлдөг эсэхийг баттай нотолсон судалгаа үгүй ч ингэж үзэх нь бүрэн үндэслэлтэй гэж судлаачид хэлж байна.

Эх сурвалж: "The New York Times"


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.