Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

'SAMSUNG GALAXY'-ийн гайхамшигт шөнө айсуй


2023 оны хамгийн эхний технологийн шинэчлэлийг танилцуулах “Samsung Galaxy Unpacked”-г Монголд шууд дамжуулна.

Самсунг Электроникс компаниас жил бүрийн салхийг хагалан зохион байгуулдаг Galaxy Unpacked арга хэмжээний тов албан ёсоор зарлагдлаа. Дэлхий нийтээрээ хоног тоолон хүлээдэг энэхүү технологийн инновацын танилцуулга 2023.02.02-ны 02:00 цагт Samsung-н албан ёсны Facebook хуудсаар Монгол орчуулгатайгаар шууд дамжуулагдахаар болжээ.

Инновацын тод жишээ болсон гар утасны технологи улам хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын гол цөм болсоор байна. Нэгэн цагт зөвхөн хүмүүс хоорондын холбоо харилцааг зохицуулахад ашиглагддаг байсан гар утас нь одоо бол таныг хөгжөөх, оюуны цангааг тайлах, дурсамж бүтээх, аз жаргалаа бусадтай хуваалцах, бүтээлч байдлаа хөгжүүлэх, ажлаа гүйцэтгэх, эрүүл мэндээ хянах зэрэг бүхий л үйлдлийг хийдэг болжээ. Ийнхүү хүмүүний амьдрал алганд багтах технологитой салшгүй холбоотой болсон тул найдвартай, итгэлтэйг нь авахыг хүсэхгүй хэн байх билээ. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн хүндхэн сорилтууд биднийг сонголтоо дахин тунгаан бодоход хүргээд байна. Бидэнд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө чиглэсэн илүү сайхан дэлхийг бүтээх үүрэг хариуцлага бий. Самсунг ч үүнийг алсын хараагаа болгон Galaxy S цувралаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

Стандартыг шинэчлэн тогтоох нь

Залгамжлан ирсэн инновацын хүч чадлаа энэ жил тэд хоёр дахин нэмж буйгаа зарлаад байна. Galaxy-н түүхэн дэх хамгийн хүчирхэг камерын системийг бид нээлтийн үеэр үзэх боломжтой ажээ. Мэргэжлийн түвшний камер нь жил бүр илүү ухаалаг болсоор ямар ч орчинд өндөр чанартай гэрэл зураг дарах, бичлэг хийх боломжийг олгож байна.

“Galaxy S” цувралын хамгийн онцлох хүчирхэг загвар бол гар утасны гүйцэтгэл, чанарыг дахин тодорхойлсон “Galaxy S Ultra” юм. Алдарт “Galaxy Note”-ийн S Pen-ийг “Ultra” загварт нэгтгэснээр “Galaxy”-ийн хоёр тэргүүлэгч инновацын хүч чадал нэг гар утсанд цогцлоод байсан билээ. Харин тун удахгүй энэхүү хүчирхэг төхөөрөмж нь бидэнд илүү юуг санал болгохыг гэрчлэх л үлдлээ.

Өвлүүлэн үлдээх инноваци

Үзүүлэлт гэдэг зөвхөн хүч чадлаар тодорхойлогдохгүй. Байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг багасгаж буй инновацаар мөн тодорхойлогдоно. Үүний тулд Самсунг байгаль орчны төлөөх шинэ стратегийн бодлого гаргаж үүнийхээ хүрээнд бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийн үе шат бүрийг байгальд ээлтэй байлгах дээр ач холбогдол өгөн ажиллаж байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж буй байгууллагуудтай хамтарч, дахин боловсруулсан материалыг илүү олон эд ангидаа ашиглан, салбартаа шинэ жишгийг тогтоож буйгаа нээлтийн үеэр зарлах аж.

Тиймээс Самсунг Электроникс компани 2-р сарын 2-нд болох “Galaxy Unpacked” нээлтийн арга хэмжээгээрээ инноваци болон тогтвортой байдлыг хослуулж, хэрхэн дээд зэргийн бүтээгдэхүүн зохион бүтээж болохыг харуулах болно. Ирээдүйг шинээр тодорхойлох “Samsung Galaxy”-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцах гайхамшигт шөнө айсуй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.