Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Хоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Зурхайгаа удаан хүлээсэн үү? Та бүхэндээ хоёрдугаар сар буюу өвлийн хүйтэн цаг агаар суларч, хаврын урь орж эхлэх шинэхэн сарын мэнд хүргэе. Энэ сард юу болохыг олж мэдэцгээе.


Illustrations: Katie Czerwinski

1. Хонь (3/21-4/19)

Сарын эхээр зүрх сэтгэлийн асуудалтай холбоотой гэнэтийн өөрчлөлт нь таны романтик харилцааны ертөнцийг үндсээр нь өөрчлөх магадлалтай. 2-р сарын 5-нд тохиох Тэргэл сар нь танд сэргэлтийг авчрах бөгөөд таны одоо болзож, үерхэж байгаа хүн чинь таныг үнэхээр үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлж байна уу үгүй юу гэдгийг анзаарна. Хэрэв таны сэтгэлийг хангалттай дүүргэж чадахгүй байвал та өөрчлөлт аврах эрхтэй бөгөөд од гараг эрхэс ч танд туслах болно. Хүндлэл, харилцан ойлголцол үгүй бол хаалгаа ардаа хаан гарч явахаас бүү санаа зов. 

Хоёрдугаар сарын 15-нд Сугар гараг Далай вантай зөн билгээр нийлж байгаа тул таны зөн совин гайхалтай өндөр түвшинд байна. Мөн хоёрдугаар сарын 16-нд та найзтайгаа ямар нэг байдлаар илүү гүн холбогдоно. Та хүнд хэцүү үеийг туулж байгаа бол мөрийг нь түшихийг хүсэж, найзын дэмжлэг туслалцааг ихээр хүсэх болно. Эсвэл эсрэгээрээ та найзынхаа хувьд түших мөр нь болох болно. Хүнд хэцүү үеийг туулж буй найздаа тус дэм болоорой. Гол нь та өөрийн мэдрэмжээ сонсож, энэ сард зөн билгээ дагаарай. 

Хоёрдугаар сарын 20-нд Сугар гарагийн нөлөөгөөр та огт өөр орон зай, түвшинд очих болно. Та яг одоо шийдэмгий, догшин, өөрийгөө дэлхийд харуулах хүсэлтэй, цогтой байна. Үүн дээрээ нэмээд та өөрийгөө хайрлаж, хүндэлж, өөрт тустай шийдвэрүүд гаргавал таныг юу ч зогсоох аргагүй болно. Бүх хүний анхаарал зөвхөн тань руу чиглэнэ. Энэ үеийг ашиглаад ав.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: салалт, уулзалт, зөн совин, энэрэнгүй байдал, нөхөрлөл, гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, мэдрэмж

2. Үхэр (4/20-5/20)

Гэр бүлийн хүрээнд томоохон өөрчлөлтөд бэлэн байгаарай. 2 сарын 5-ны өдөр тохиох Тэргэл сар нь таны гэр бүл, ойр дотныхонд нөлөөлнө. Та тэд нартай ямар ч харилцаатай байлаа гэсэн одоо бүхнийг тавьж явуулж, нэг тийш болгох шаардлагатай байна. Ямар ч шийд гаргасан хувийн эрх чөлөөгөө мөн гээгдүүлж болохгүй. Эрс өөрчлөлт хийх явцдаа гэр бүлийн харицлааны тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй. Маш том хэрүүл шуугиан, хагаралдаанаас чадахаараа зайлсхийж ухаалаг хандаарай.

Хайр татам Сугар гараг 2 сарын 15-нд мөрөөдөмтгий Далай вантай нийлснээр зүрх сэтгэлийн асуудал илүү жигд, аз жаргалтай байх болно. Энэ бол Сугар гарагийн хувьд байж болох хамгийн ид шидийн холбоо төдийгүй танд хангалттай эергээр мэдрэгдэнэ. Тиймээс улам бүр харилцаагаа гүнзгийрүүлж, хүслээ биелүүл. Ганц бие хүмүүс ч ялгаагүй эрэл хайгуулаа бүү зогсоо. Бодит байдал гэхэд дэндүү гайхалтай зүйлс тохиолдож, та зүүд юм биш байгаа хэмээн гайхахад хүрнэ гэж мэд.

Карьерын хувьд эргэлтийн цэг тохиож, та өөрийгөө хүчирхэгээр мэдэрнэ. 2 сарын 16-нд Нар, Санчир гарагууд холбогдож, та мэргэжлийн хувьд хүртэх ёстой зүйлээ хүртэх боломжтой болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр бүлийн үймээн самуун, өөрчлөлт, гэр бүлийн зөрчилдөөн, эрх чөлөө, үлгэрийн мэт хайр, нэр хүнд, албан тушаал ахих

3. Ихэр (5/21-6/20)

Тун удахгүй ямар нэгэн чухал нууц таны өмнө задрах болно. Эсвэл та өөрөө чухал нууцыг дэлгэх хүн нь ч байж магадгүй нь. 2 сарын 5-ны өдөр таны харилцааны салбарт Тэргэл сар тохиож, ихээхэн өөрчлөлт ирэх нь. Хэн нэгэн үнэхээр хэлэх ёсгүй байсан зүйлээ задалж мэдэх нь. Гарт байгаа хөзрүүдээ улам чанга атгаж, танд нөлөөлөхүйц хортой зүйл биш байгаасай хэмээн найдах хэрэгтэй. Нууцын тал дээр болгоомжтой байгаарай.

Аз болоход таны ажил мэргэжлийн ертөнц энэ сард зүүд шиг санагдах болно. 2 сарын 15-нд Сугар болон Далай ван гарагийн хоорондох зохицлоор танд гайхалтай боломжийг авчирч магадгүй юм. Дараа нь 2 сарын 20-нд Шинэ сар гарах бөгөөд энэ үед ажил мэргэжлийн хувьд шинэ зүйлийг эхлүүлэхэд тохиромжтой цаг байх болно. Бодож төлөвлөж байгаа бизнесээ эхлүүл эсвэл тушаал ахих хүсэлтээ гарга.

2 сарын 20-нд Сугар гарагийн нөлөөгөөр зүрх сэтгэлийн асуудал таны хувьд илүү эрч хүчтэй, чухал болж байна. Найзын холбоо харилцаатай хүн танд сэтгэлээ зоригтойгоор илэрхийлж магадгүй. Та мөн санаачлагыг гартаа авч, сохор болзоонд явах эсвэл болзооны апп-д бүртгүүлж болно. Аль нь ч байсан зориглоод үзэхэд буруудахгүй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Үл ойлголцол, нууц, сэтгэл хөдлөл, карьер амжилт, амжилт, нэр хүнд, нөхөрлөл

4. Мэлхий (6/21-7/22)

Сарын эхээр та санхүүгийн асуудалд бухимдаж магадгүй. 2 сарын 5-нд таны орлогын салбарт тогтворгүй Тэргэл сар гарах тул энэ нь хэцүү үр дүн авчирч болно. Гэнэтийн байдлаар орлогын эх үүсвэрээ алдах эсвэл гэнэтийн их хэмжээний зарлагатай нүүр тулгарч магадгүй юм. 

Хайр дурлал бас л ноцтой байж мэдэх юм. 2 сарын 16-нд Нар болон Санчир гарагийн нөлөөгөөр та  хайртай хүнтэйгээ сэтгэлээ хуваалцахад хэцүү болж магадгүй юм. Ганц бие бол танд шинэ холбоо тогтооход илүү хэцүү байх болно. Стрессдэхгүй байхыг хичээгээрэй, энэ бүхэн удахгүй өөрчлөгдөнө.

2 сарын 15-нд Сугар, Далай ван хоёр төгс зохицож, таны сүнслэг байдлыг сэрээх болно. 2 сарын 20-нд таны ордонд Шинэ сар гарч ирэх бөгөөд цаашдын өдрүүдэд ид шидтэй, гайхалтай мөчүүдийг бий болгож, сүнслэг байдлыг тань улам нэмэгдүүлэх болно. 2 сарын 20-нд Сугар гараг таны мэргэжлийн талыг ивээж, та ажил мэргэжилдээ шунан дурлах тэр хайрыг дахин мэдрэх болно. Энэ бол цалингаа нэмэгдүүлэх эсвэл шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой цаг юм.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгөний асуудал, санхүүгийн эргэлт, оюун санааны сэргэлт, итгэл найдвар, амлалт

5. Арслан (7/23-8/22)

Энэ сард гэнэтийн сэтгэл хөдлөлийн тэсрэлт таны хувьд мэргэжлийн чухал эргэлт авчирч магадгүй. 2 сарын 5-ны өдөр Арслангийн ордод тохиох Тэргэл сар таны ажил мэргэжлийн салбарт нөлөөлнө. Болгоомжтой байж, эрх мэдэлтэй, VIP хүмүүсээс анхааралтай бай. Маш их сэтгэл хөдлөлийг өдөөж,гэнэтийн үйлдэл гаргахад нөлөөлж мэднэ. Хэрэв та карьертаа сэтгэл дундуур байгаа бол энэ нь тэвчээрийн сүүлчийн зураас байж болно. Ирээдүйд юу хийх вэ гэдэг дээрхана мөргөж, шийдэл олохгүй байж магадгүй. Гэвч санаа бүү зов. Өөртөө цаг зарцуулж, мэдрэмжээ сонсож, бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдээрэй.

Та романтик харилцаанд маш нухацтай хандаж магадгүй юм. 2-р сарын 16-нд Нар, Санчир гарагтай нийлж, хайр дурлал, ажил хэргийн эргэн тойронд чухал мөчийг бий болгоно. Та яг одоо урт хугацааны ирээдүйгээ бодож, таныг дэмжих хэн нэгэнтэй чухал харилцаа үүсгэн, хол явахыг хүсэж байна. Тэр хүн чинь ийм зүйл бэлэн биш гэж хэлж магадгүй. Гэлээ ч та өөртөө үнэнч байж, хэлье гэснээ хэлээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер өөрчлөлт, сэтгэл хөдлөл, хэт мэдрэмтгий байдал, урт хугацааны харилцаа, чухал түншлэл

6. Охин (8/23-9/22)

Та сарын эхээр "сэтгэл хөдлөлийн шүүгээндээ" хаврын их цэвэрлэгээ хийх хэрэгтэй болох нь. 2 сарын 5-ны өдөр тохиох Бүтэн сар таны сэтгэлдээ тээж буй хүнд ачаагаа гаргаж хаях, уудлахад тохиромжтой цаг байх болно. Хэдийгээр энэ үйл явц таныг өөрийгөө анагааж, тайтгаруулахад чиглүүлж байгаа ч тэрхүү үйл явц хялбар байх болно гэсэн үг биш юм. Өөртөө хэт хатуу хандах хэрэггүй шүү.

Аз болоход, та харилцааны салбарт гялалзсан ирээдүй байна. Иймээс ойр дотны хүнээсээ бүрэн дэмжлэг авах хэрэгтэй. Сугар, Далай ван хоёр 2 сарын 15-нд огтлолцох үлгэрийн мэт хайр дурлал биеллээ олох боломжтой. Энэ эрч хүчээр та Гэгээн Валентины өдрийг мөрөөдөл шиг л өнгөрөөж чадна! Дараа нь 2 сарын 20-нд таны түншлэлийн салбарт Шинэ сар тохиох учир романтик эсвэл бизнесийн харилцаанд шинэ эхлэлийг тавих боломжтой болно. Яг одоо бодож байгаа тэр хүний тухай өөрийн зөн совинд итгэ. Зөн совин тань зөв хэлсэн байх магадлалтай. Сугар гараг 2 сарын 20-нд таныг ивээж илүү их шагнал урамшуулал авахад тусална. Боломжит бэлэн мөнгө олохдоо бэлтгэ. Орлого мөнгө нэмэгдэх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Өөрийгөө чөлөөлөх, бууж өгөх, анагаах, мөрөөдлийн хайр, чухал холбоо, зөн совин

7. Жинлүүр (9/23-10/22)

Гэнэтийн байдлаар найз нөхдийнхөө нэгтэй муудалцаж магадгүй. 2 сарын 5-нд тохиох Тэргэл сар Арслангийн ордныхны хувьд гэнэтийн үр дагавартай, хурцадмал явдал байх болно. Энэ Тэргэл сарнаар найз нөхөрлөлийн холбоо үүнд өртөж магадгүй нь. Таны найзын гаргаж буй зан ааш танд хэцүү санагдаж, тухайн хүнийг хэтэрхий буруу аашлаад байна хэмээн хүлээж авч магадгүй нь.

Таны хайр дурлалын талбар ч бас тийм таатай биш байх болно. Ялангуяа та харилцаа холбоо дунд байгаа бол. 2 сарын 16-нд Нар, Санчир гарагууд таны хайр дурлалын салбарт бууна. Энэхүү хамтралын нөлөөгөөр та нэг бол бүх зүйлийг эхлүүлж, өөрийгөө бэлэн хэмээн шийдвэр гаргах бол нөгөө талаас бүх зүйлийг дуусгахаар шийдэж, хэн нэгнийг орхиход хүргэж магадгүй нь. Ганц бие байгаа юу? Та ердийнхөөсөө илүү ганцаардаж магадгүй ч өөртөө зөөлөн хандахыг хичээ. Энэ байдал түр зуурынх байх болно. Сугар гараг 2 сарын 20-нд танай нөхөрлөлийн салбарт орж ирнэ. Хайр ба эв найрамдал таныг ивээнэ. Сүй тавих эсвэл гэрлэх нь ойрын ирээдүйд тохиолдож ч магадгүй нь.

Гэсэн ч Жинлүүрийн ордныхон энэ сарын сүүлээр олон сайхан романтик учралуудтай таарах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: дайсагнал, нөхөрлөл сэвтэх, завсарлага, драма, хайр, болзоо, хүүхэд, гэрлэлт, хичээл зүтгэл

8. Хилэнц (10/23-11/21)

Энэ сард мэргэжлийн шилжилт өөрчлөлт хийх боломжтой хэдий ч та ойр дотны хүнээсээ хүлээж байгаа дэмжлэгийг авч чадахгүй байж магадгүй. 2 сарын 5-ны өдөр Бүтэн сар мандаж, таны амьдралд, ялангуяа ажил мэргэжлийн түвшинд юу хийхийг хүсэж байгаагаа ухаарах боломж олгоно. Гэхдээ энэ үйл явдалдраматай үйл явдал үүсгэж магадгүй. Танд хамтрагч, дэмжигч байхгүй болж мэднэ. Үүнийг даван туулахын тулд бага зэрэг хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно.

Хэрэв та гэрлээгүй, үерхэж байгаа бол хайр дурлалын харилцаанд жинхэнэ таашаал авчрах үйл явдлууд хөвөрч болно. 2 сарын 15-нд Сугар, Далай ван хоёр таны жинхэнэ хайр дурлалыг ивээнэ. 2 сарын 16-нд Нар болон Санчир гарагийн нөлөөнөөс болж төрөл төрөгсөдтэй холбоотой хатуу, хэцүү шийдвэр гаргах эсвэл гэртээ засвар өөрчлөлт хийх шаардлагатай болж магадгүй юм. 2 сарын 20-ны өдөр таны хайр дурлалыг Шинэ сар ивээж, одоо байгаа эсвэл боломжит романтик хамтрагчтайгаа сүнслэг хүчтэй холбоо тогтоож, шинэ эхлэлийг тавих боломжтой.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Ажлын өөрчлөлт, нэр төр, шагнал, анхаарал, амжилт, гэр орны засвар, хайр дурлал, хүүхэд

9. Нум (11/22-12/21)

Та ажиллаж буй салбартаа хамааралтай хэвээр үлдэхийн тулд ажил дээрээ шинэ зүйл сурахаас аргагүйд хүрч магадгүй юм. Энэ нь гэнэтийн бас маш стресстэй байх болно. 2 сарын 5-ны Тэргэл сар таны ажил мэргэжилд нөлөөлнө. Сургалт, төсөл, бэлтгэл, аливаа зүйл танд хэзээ ч амжуулж барамгүй хугацаа заагдсан мэт санагдаж магадгүй. Хамгийн сайнаараа хийгээрэй! Аз болоход, 2 сарын 16-ны өдрөөс та санаа зовоож буй асуудлууддаа анхаарах боломжтой болно.

Таны гэр бүлийн хүрээний асуудлууд энэ сард мөрөөдөл шиг л, үнэхээр сайхан байх болно. 2 сарын 15-нд Сугар гараг Далай ван гарагийн нөлөө, дараа нь 2 сарын 20-нд Шинэ сарны нөлөө ирнэ. Хэрэв та зүрх сэтгэлийн асуудлуудад бэлэн бол удаан хугацааны хайрттайгаа нэг гэрт нүүж орох, эсвэл бүр жинхэнэ утгаараа хайрттайгаа учрах боломжтой болно. Удаан хайж ирсэн байраа ч олж болно.

2- сарын 20-нд Сугар гарагийн нөлөөгөөр ганц бие хүмүүс хайр дурлалын хамгийн таатай ирээдүйг олж харна. Зоригтой, нээлттэй байж чадвал хэн нэгэнтэй азаа үзэхэд буруудах зүйл байхгүй. Харин ч бүх зүйл сайхнаар эргэнэ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хэвлэл, сургалт, олон улсын харилцаа, гэр орон, үл хөдлөх хөрөнгө, болзоо

10. Матар (12/22-1/19)

Сарын эхээр гэнэтийн зардал гарч таныг бухимдуулж магадгүй. 2 сарын 5-ны Тэргэл сарны нөлөөгөөр таны санхүүгийн байдал эрс өөрчлөгдөх болно. Тасанхүүгээ буцааж хэвийн байдалд оруулж болох ч хугацаа шаардагдах болно. 2 сарын 16-нд Нар, Санчир гарагуулын нөлөөгөөр та одоогийн төсвийнхээ талаар бодитой төсөөлөлтэй болж чадах бөгөөд,хэрхэн санхүүдээ алдагдалгүй байж, ашигтай байх боломжтойг олж мэдэх болно.

2 сарын 15-нд Сугар болон Далай ван гарагийн нөлөөгөөр таны хайр дурлалын амьдралын асуудлууд арай багасч ирнэ. Эдгээр гарагуудын харилцан нөгөөлөөгөөр та онцгой нэгэнтэй романтик яриа өрнүүлэх нь боломжтой болно. Романтик үгс урьд өмнөхөөсөө илүү мансуурмаар байх бөгөөд таны сэтгэл зүрх ихээр баясах болно.

2 сарын 20-нд Шинэ сарны нөлөөгөөр хэлэлцээр хийх боломжтой болох ба шинэ гэрээ байгуулах боломжийг танд авчирна. Магадгүй та шинэ маркетинг, борлуулалтын кампанит ажил эсвэл өөр харилцааны төслийг эхлүүлэх болно. Юу байх нь гол биш, та маш бүтээлч байж чадах нь л хамгийн чухал.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Санхүүгийн бэрхшээл, зардал, муу хөрөнгө оруулалт, санхүүгийн ухаалаг шийдэл, романтик шууд, бичих, гэрээ хэлцэл

11. Хумх (1/20-2/18)

Энэ сард таны хувьд сэтгэл санааны байдал эерэг мэдрэмжээр дүүрэх, эсвэл эсрэгээрээ илүү бүдүүлэг, ширүүн мэдрэмжээр дүүрэх нь хоёрын аль аль нь боломжтой. 2 сарын 5-ны Тэргэл сар таны түншлэлийн салбарт бууж, харилцаанд, тэр дундаа гэр бүлийн асуудлаар таны бодож байсан бүхнээс өөрөөр эргэх болно. Таны болно хэмээн харж, хүлээж байсан зүйлс болохгүй тул хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй. Хэрэв бүх зүйл сайнаар эргэвэл та хайртай хүнтэйгээ хамт амьдрах эсвэл бизнесийн түншээр дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжтой. Хэрэв бүх зүйл тийм ч таатай биш байвал бас танай гэр бүлийнхэн тэр хүнтэй чинь таарахгүй байгаа бол салалтад хүрч болзошгүй байна. 

2 сарын 16-ны өдөр Нар болон Санчир гарагийн нөлөөгөөр та "Бүх зүйл ийм л байх ёстой юм байлгүй дээ" хэмээн бодож магадгүй. Та бодит байдлыг хүлээн авч, ямар ч сорилттой нүүр тулах чадвартай хүн. Тиймээс та энэ сард болсон ямар ч асуудлыг давж гарч чадна. 2 сарын 20-ны Шинэ сарны нөлөөгөөр  таны орлого сэргэж, санхүүгийн ямар нэгэн боломж гарч ирвэл түүнийг ашиглаж орлогоо нэмэгдүүлэхээс бүү эргэлз.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Харилцааны өөрчлөлт, гэр бүлийн асуудлууд, үүрэг хариуцлага, шударга байдал, мөнгө нэмэгдэх

12. Загас (2/19-3/20)

Оффис дахь гэнэтийн өөрчлөлт нь таныг бухимдуулж магадгүй юм. Хамтран ажиллагсдын хэн нэг нь гэнэт ажлаасаа халагдах эсвэл гарч магадгүй. Хэрэв тийм зүйл тохиолдвол та тэр зайг нөхөх болно. 2 сарын 5-нд Тэргэл сар гарах бөгөөд хэрэв та аз жаргалгүй байвал гэнэтийн шийдвэр гаргаж, ажлаа больж магадгүй. Та дахин бодож үзэлгүйгээр шууд хаалгаар гарч явж магадгүй. 

Үүний эсрэгээр, таны хайр дурлалын амьдрал таныг мөрөөдөж байна гэж бодоход хүргэм маш аз жаргалтай санагдаж магадгүй юм. 2 сарын 15-нд таны ордонд Сугар болон Далай ван гарагийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаанд гайхалтай адислал авчрах болно. Та онцгой хэн нэгэнд хайрлагдаж, түүгээр бишрүүлж байгаагаа мэдрэх магадлалтай бөгөөд энэ хүнд ч мөн адил мэдрэмж төрүүлэхийн тулд та маш сайн хичээх болно. Нэмж дурдахад, өөрийгөө анагаах замаар ажиллаж чадвал таны хайр дурлалын амьдралд тохиолдох аливаа асуудлыг зөөлрүүлж чадна. Ялангуяа 2 сарын 20-ны Шинэ сар таны амьдралд шинэ эхлэлийг илтгэж байгаа тул юу хүсэж байгаагаа тунхагла. Энэхүү сарны үзэгдлүүд таныг том мөрөөдөхөд хүргэх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, эрүүл мэнд, мэргэжил, үлгэрийн мэт романс, мөрөөдлийн дурлал, элбэг дэлбэг байдал, адислал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
2
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
3
21 цагийн өмнө
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
санал болгох
1
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.