Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Grandmas Project” эмээ нарын онцгой жорыг танилцуулна


Технологи, интернэтийн хөгжлийг даган асар олон төрлийн контент үзэгчдийн хүртээл болж буй. Үүний нэг нь “Grandmas Project”. Гал тогооны өрөөнд өрнөх энгийн яриа, эмээ нарын хоолны жорыг агуулах энэхүү төслийн талаар “The New York Times” нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Залуу уран бүтээлч, тэр дундаа зураглаач, найруулагч нар дэлхийн хаанаас ч “Эмээ төсөл”-д хамрагдах боломжтой. Сонгогдсон уран бүтээлч нар зөвхөн өөрийн эмээгийн талаар болон эмээгийнхээ хоолны талаар найман минутад багтаан өгүүлэх дүрэмтэй.

Хэрэв анзаарвал баримтат кино тус бүрээс эмээ, ээж нарын давтагдашгүй хошигнол, дохио зангаанаас гадна ширээ, гал тогооны эмх цэгц, замбараагүй байдлыг ч ажиглах боломжтой. Катерин Скорсезе хүүгийнхээ хийх гэж байгаа баримтат киног ойлгохыг хичээн, “Би юу гэж хэлэх юм? Соус яаж хийдгийг яриулмаар байгаа юм уу?” хэмээн гайхан асууна. Харин Дилара бүсгүйн эмээ Мунис Бостанчи төмс сонгино, будаатай шөл буцалгангаа туркээр дуулах аж. Өөрийн дуулж байгаагаасаа бага зэрэг санаа зовсон ч “Хэн үзэв гэж, миний хүүхдүүд, ач зээ нар л биз?” гээд инээв. Үүнээс хальсан яриа ч орж ирнэ. Тухайлбал Жастина Терес эмээ өмнөх нөхөртэйгөө секс хийхэд ямар мэдрэмж авдаг байсан тухайгаа ярьжээ. Мөн хээр газар буутай амьдрахыг мөрөөддөгөө ч хуваалцсан байна.

“Эмээ төсөл”-д оролцогчид заримдаа гунигтай, ядрангуй харагдана,  заримдаа уцаарлаж үглэнэ,  заримдаа зураг авалтаас залхчихна. Эмээ нарын хоол хийж байгаа нь суралцмаар эсвэл үзэхэд хөгжилтэй байж болох юм. Харин зарим үзэгчдэд тухайлбал, эмээгээ алдсан эсвэл эмээтэйгээ байж үзээгүй хүмүүст хүнд тусаж магадгүй. Уг баримтат кинонуудыг үзэж суухад, тэд бидэнтэй биш ач, зээтэйгээ ярьж байгаа гэдэг нь дорхноо мартагдах аж.

Эх сурвалж: The New York Times












Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.