Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Грэмми ёслолын хобо жибэ, Сэм Смитийн гал гал стиль


Грэмми ёслолын эргэн тойрон дахь хачин жигтэй зүйлс

Ням гарагийн үдэш Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслол боллоо. Нанчилдаангүй найр гэж байдаггүй гэдэг лугаа хобогүй Грэмми гэж юу байх билээ.
Үйл явдлыг тойрсон хэл ам, хэрүүл уруул жам ёсоороо л хөврөв. Хүүш ээ энэ Мадонна нүүрээ яачихсан юм бэ гэхэд Мадонна “Яадгийн ярзайдгийн, та нар эмэгтэй хүнийг хөгширөхөөр ингэж гоочилдгоо боль” гэлээ. Хүүш ээ тэр Сэм Смит юу өмсөх нь энэ вэ гэж хүмүүс халаглахад өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж, “Юу өмсөх нь хүний дур, шүүгээд байх шаардлагагүй” хэмээн хариу өгөв. Гэх мэтчилэн шүүмжлэх нь шүүмжилж, өмөөрөх нь өмөөрсөн интернетийн явган хэрүүл хэд хоног өрнөж байна. Тэдгээрээс бид дараах хэдэн хобог онцолж байнам.

Бенниферийн харилцан яриаг амны хөдөлгөөнөөр тайлтал ... 

Энэ жилийн Грэмми дээр хамгийн их анхаарал татаж, амны зугаа болсон явдлуудын нэг бол Бен Аффлекийн гунигт царай болоод эхнэртэйгээ ярьж буй харилцан яриа байлаа. Бен Жен хоёр ширээнд суугаад, хачин жигтэй нүүрний хувирал, биеийн хэлэмж бүхий харилцан яриа өрнүүлж буй нь камерт тодоос тод бичигдсэнийг хараад “Энэ хоёр хэрэлдээд байгаа юм уу, хэрэлдээсэй” гэж бодсоноо нуух юун. Ноднингийн Оскарын ёслол дээр Уилл Смит Крис Рок андыгаа цохиж авсанаас хойш яагаад ч юм жиаахан токсик сенсаац хүлээдэг болчихсон байсан.

Бенниферийн тэрхүү харилцан яриаг амны хөдөлгөөнөөр яриа тайлдаг хүмүүс хэрхэн тайлсныг доор сийрүүлье.

Бен эхнэрийнхээ чихэнд нэг зүйл шивнэв. Тэгтэл Жэй Ло уцаартай гэгч эргэж хараад:
-Болиоошдээ, аятайхан баяр хөөртэй царай гаргаашдэээ гэхэд нөхөр нь
-За за болилоо болилоо гэсэн юм.

Гэхдээ тэр больсонгүй, түүний царай огтоос ч баяр хөөртэй болоогүйг дараах зураг батална. 

Түүнд ямар нэг зүйл таагүй байсан нь тодхон байх агаад олон үзэгч дараагийн Грэммигээр зөвхөн энэ хоёрын ширээн дээр тусгай лайв стрийм явуулахыг хүсжээ. Гэвч дараа жил энэ хоёр хамтдаа нэгэн ширээнд суух уу гэдэгт эргэлзэж байна. Хорвоо хуурамч шүү дээ.

Харри Стайлс VS Бейонсе

Оны шилдэг цомог хэмээх хамгийн нэр хүндтэй, хамгийн их хөдөлмөр зүтгэл гаргасан хүнд ногддог шагналыг Харри Стайлсын “Harry’s house” авсан нь багахан зөрчил дагуулав. Учир нь энэхүү шагналыг Бейонсегийн “Renaissance” цомог авна гэсэн битүү таамаг газар авсан байж гэнэ ээ. Тэгээд хоёр талын фэнүүд нэгийгээ үзэхээр шийдэж, манайх, танайх дээрээ л тулаад байна. Яг ёслолын өмнө Жэй Зи ”Эхнэрийн маань цомог энэ шагналыг авна гэдэгт итгэлтэй байна. Түүний уран бүтээл нийгмийн соёлд яаж нөлөөлж байгааг хар, бүтэн жил шөнийн клубт түүний л дуунууд дээр саагилаа шүү дээ. Энэ шагнал гарцаагүй түүнийх.” гэж ярилцлага өгчээ. Гэтэл амьдрал санаснаар болсонгүй ээ.

Харин Харри Стайлсын хувьд Бейонсег бут цохин байж шагнал авсандаа итгэж өгөхгүй байгаа бололтой учир битүүлэг үгсийг шагналаа гардахдаа хэлсэн юм. “Над шиг хүмүүст ийм гайхалтай зүйл ховор тохиолддог учраас энэ бүхэн үнэхээр сайхан санагдаж байна”  хэмээсэнд үзэгчид гайхаж хоцров. Зарим хүмүүсийн сэтгэгдлээс хүргэвэл:

-Над шиг хүн гэж ямар? Англи хүн үү?
-Над шиг хүн гэж юу солиороод байгаа юм бэ? Цагаан арьстай, саятан хүн байж арай арай.
-Анд аа, наад шагналыг чинь хар арьстнууд аваагүй 20 жил болж байна. Хип хопчид аваагүй 14 жил болж байна хөөе.
-Чам шиг яахав дээ л нэг дуучин харин ч гайхамшигт Бейонсегийн урдуур орж аваад байгаа юм биш үү? 

гэх мэт уурсчээ.

Харин энэ бүхэнд Vogue сэтгүүл хариу барьж “Харри Стайлс шиг хүмүүс гэж хэн бэ?” нийтлэл бичсэн байна. Тэдний бичсэнээр

 “Угтаа бол Харри над шиг хүмүүс гэдгээр хөдөө тосгоноос гаралтай, дундаж давхаргын, салсан гэр бүлд ээжтэйгээ хоёулхнаа өссөн, өөртөө итгэлгүй хүү байснаа хэлэх гэсэн байх ” гээд “Цагаан арьстай гэхээр л хүн давуу байдалтай, илүү боломжтой гэсэн үг биш шүү дээ. Давуу болон дутуу боломж хэмээх харьцуулалт зөвхөн арьс өнгө, хөрөнгө мөнгө, гарал үүслээс хамаардаг зүйл биш, энэ бол гэр бүл болоод хүний сэтгэл зүйтэй ч хамааралтай, харьцуулж жишихэд хэцүү зүйл” 

хэмээжээ. Санал нэгдээд нэгэн хундага тогтоочихлоо. Чийрс.

Өмөөрөх юмаа өмөөрнө (Сэм Смитийн шинэ имидж)

Сүүлийн үед олны хэл аманд ихээр өртөөд буй дуучин бол Сэм Смит. Стиль имиджээ жаахан огцом өөрчлөөтөхсөн чинь хүмүүс бүр тайван байлгах юм биш. Урд нь хөөрхөн, даруухан залуу байсан одоо үнэхээр муухай байна, зохихгүй байна, бүдүүн байна, анхаарал татах гэж дэндүү хичээж байна гээд л онлайн булли хийгээд жигтэйхэн. Монголд хүртэл “энэ хүртэл нь сонсдог байлаа” ч гэх шиг. Сонсдог байсан ч хэнд ч хамаагүй, сонсохоо больсон ч ямар ч гарзгүй хүмүүс хүртэл юу вэ юу вэ юу вэ?


Жиаахан уурлачихлаа. Уучлаарай.
Манай хүний юу нь хүмүүсийн дургүйцлийг ингэтэл төрүүлнэ вэ? гэж асуувал дараах хариултууд орж ирж байна. Нэгт ижил хүйстэн гэдэг нь. Түүнийгээ ил тод илэрхийлж байгаа нь. Хоёрт биеийн жингээ сул тавьж, туранхай чийрэг харагдахгүй байгаа нь хүмүүсийг ихээр гонсойлгож байна.

Хэрэв тэр туранхай, гей биш байсан бол түүнийг ийм сэтгэгдлүүдээр булахгүй юм. Харри Стайлсыг хар л даа. Тэр адилхан хувцас өмсдөг ч хэн ч түүнийг шүүмжлэхгүй байгаа биз дээ? Энэ бол цэвэр хомофоби болоод фатфоби. Хүмүүс минь дээ, 21 дүгээр зууны 2023 он шүү дээ. Бие махбодийн бүх л хэлбэр галбир болоод бэлгийн чиг баримжааг шалгаад шүүгээд байхаа болино уу. Мөн хүн зүрх сэтгэлдээ баяр хөөр мэдэрч, түүнээ эрх чөлөөтэйгээр илэрхийлэхээс өөр үзэсгэлэнтэй зүйл дэлхий дээр байдаггүй шүү дээ. Нэг нь ч болов өөрийнхөөрөө, жаргалтай байхад юунд уурлах?







Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

noo f u 2023.02.09 14.133.25.254

fk u uhsenii chine 21iin 23 on naad chinii yriad bga nowshiin hollywood oduud chine dandaa delhiig udirddag banknii zahiraluudiin gar hul. t1 t1 ym sonsoj bj magartaad soliorood baigarai haan humuus chine bugd joohon huuhed huchirhiilegch gaj dontoi sunsee hudaldsan ulssud grami deer sam smithiig haraa bizde bod bod ser erguu t1ee

2 Хариулах


Зочин 2023.02.09 202.9.47.60

Harry ижил хүйстэн та ойлгохгүй

2 Хариулах