Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фото: Хөвсгөлийн "Мөсний баяр 2023"-ын уур амьсгалыг мэдэрцгээе


Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Мөсний баяр-2023” гуравдугаар сарын 1-5-ны өдөр болж байна. Манай  UB LIFE сайтын хамт олон та бүхэндээ Мөсний баярын уур амьсгалыг мэдрүүлж, сонирхолтой контентууд бэлдэхээр Хөвсгөл аймагт ирээд байгаа билээ. Тун удахгүй өөр олон зураг, бичлэгийг хүргэх тул таалан болгооно уу.

Баярын үеэр хүүхэд томчууд цана чаргаар гулгаж, тэшүүрээр тэшиж хөгжилдөж байна.

Энд хуушуур, хорхог, шорлог, бүр загасны махтай хуушуур гээд олон төрлийн амттай хоолоор үйлчилж байгаагаас гадна Хөвсгөлийн урлаачдын бүтээлүүд, мөн цагаан идээ, утсан загас, чихэр, жимсний нухаш ч дэлгэгдсэн байлаа. Сонирхолтой зургийн үзэсгэлэн ч гарсан байна.

Морин чаргаар явах үнийн тарифын хувьд ойрхон зайтай газар нэг хүний таван мянга, жаахан зайтай бол хүний арван мянга гэж байлаа.

Өнгөлөг гоё дээл хувцастай хүмүүс ихээр цуглажээ. Энэ жил 35 мянга гаруй хүн цуглана гээд байсан нь нээрээ л үнэн санагдсан шүү. Тун удахгүй манай Мөсний баярын fashion фото сурвалжлага орох үеэр та бүхэн гоё дээл хувцаснууд сонирхоорой.

Тайзан дээр янз бүрийн дуу хөгжим, бүжгийн үзүүлбэрүүд ээлжлэн гарч байсан нь үнэхээр сонирхолтой байлаа.

ЗурагТайлбар




Гадаа дулаахан, хэт хүйтэн биш байсан нь уур амьсгалыг улам бүр гоё болгож байна.

ЗурагТайлбар




Мөсөн дээрх волейбол, сээр цохих тэмцээн, мөсний сумо, чаргатай морины уралдаан гээд олон тэмцээн уралдаан ар араасаа хөвөрсөөр.


ЗурагТайлбар




ЗурагТайлбар



Мөсний баярт анх удаа явж үзсэн бидний хувьд ганц өдөрт л гэхэд 18 км-тэй тэнцэх хэмжээний алхсан байгаа нь тун таатай байлаа. Огтхон ч ядарсан шинжгүй өдөржин алхаж, явж, уйдахгүй байгаа нь үнэхээр гоё.


ЗурагТайлбар





ЗурагТайлбар






Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
21 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.