Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олборлолтоо эхэлж буй Оюутолгойн гүнийн уурхайн талаар мэдвэл зохих 10 баримт


Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13-ны даваа гаригт эхэллээ. Зэсийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр буй дэлхийн зах зээл 100-120 жилийн нөөцтэй “Оюутолгой”-д энэ өдөр гол анхаарлаа хандуулж байна.  

1.

Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 80 хувь газрын гүнд байдаг. Газар доорх хүдрийн нөөц газрын гадаргын хүдэртэй харьцуулбал гурав дахин өндөр агууламжтай. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэн орших эрдсээр баялаг эдгээр бүлэг ордоос олборлох нь ашиг орлогын гол цөм.

2.

Гүний уурхайг газрын гадаргаас 1300 метрийн гүнд бүтээн байгуулж байна. Энэ нь Блю Скай барилгыг 12 давхарласантай тэнцүү, тал тал тийш 130 км салаалсан хонгил бүхий үлэмж том бүтээн байгуулалт бөгөөд газраас гүн рүү очихын тулд 96 метр өндөр цамхагаар секундэд зургаан метр туулдаг 300 хүний багтаамжтай цахилгаан шатанд сууна. 

3.

Гүний уурхайг Рио Тинто группийн олон арван жилийн туршлагаар хөгжүүлсэн блокчлон олборлох аргаар ашиглах бөгөөд энэ нь уулын даралтат хүчээр хүдрийг татаж авдаг аргачлал юм. 

4.

Гүний уурхайгаас олборлох хүдрийг гүнд байршуулсан анхдагч бутлуурт эхний буталгааг хийнэ. Анхдагч бутлуур нь өндрөөрөө Улсын их дэлгүүртэй ижил.   

5.

2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200 000 хүн/цаг тутамд 0.19 ногджээ. Аюултай гэж үзсэн ямар ч ажлыг "Оюутолгой"-н ажилтан бүр шууд зогсоох эрхтэй.

6.

Нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр 0.4 шоо метр ус буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашигладаг. 2022 онд ус дахин ашиглалтын түвшнийг 86.45 хувьд хүргэжээ.   

7.

2028-2036 онд олборлолтоо хамгийн өндөр түвшинд хүргэхээр зорьжээ. Гүний уурхайн үйлдвэрлэлийг өдөрт 4-10 мянган тонноос эхлүүлээд 2029-2030 онд өдөрт 94 мянган тонн болгон нэмэгдүүлж, 2030 он гэхэд боловсруулж буй хүдрийн 80 хувийг гүний уурхайгаас олборлосон хүдэр бүрдүүлэх болно.  

8.

Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа олборлолт хийж эхлэхэд “Оюутолгой” дэлхийн дөрвөн том алт, зэсийн уурхайн нэг болох бөгөөд нэг жилд таван тэрбум ам.долларын борлуулалт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэн жилийн 700 тэрбум төгрөгт хүрнэ.  

9.

“Оюутолгой” ХХК өдгөө үндсэн болон бэлтгэн нийлүүлэгч компаниудын 20 мянган ажилтантай бөгөөд 97 хувийг монголчууд эзэлж байна.

10.

Монголд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын долоо нь “Оюутолгой” төслийнх бөгөөд борлуулалтын орлогыг 100 хувь эргэн зарцуулж, нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг дотоодын компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад зарцуулж байна.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.