Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“The Hu” хамтлагийн “Metaverse” дахь анхны рок тоглолт болно


Хүннү рок урсгалыг дэлхий дахинд таниулсан “The Hu” хамтлаг энэ сарын 30-нд Metaverse-д анхны тоглолтоо зохион байгуулах гэж байна. Энэ нь Metaverse виртуал орчинд хийж буй анхны рок тоглолт болж буйгаараа онцлог. Та дэлхийн хаанаас ч  интернетэд холбогдсон төхөөрөмжүүдээр дамжуулан тус тоглолтыг үзэх боломжтой. 

Тоглолтын үеэр хамтлагийн гишүүд болон бусад үзэгчтэй хамтран тоглоом тоглох,хоорондоо чатлах, тоглолтын эргэн тойрноор аялаж, өөрийн аватар дүрсийг бүтээхээс гадна хамтлагийн гишүүдийн хувцас, хөдөлгөөн бүхий багцуудаас худалдан авах боломжтой. 

Уг тоглолтыг үзэх тасалбар 20 ам.доллар байгаа бол та дундуур нь өөрөө оролцож, мөн тоглох боломжтой хувилбар нь 35 ам.доллар байгаа аж. Таны худалдан авсан багцын тасалбар NFT болж хадгалагдан үлдэх юм байна. 

“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдаж “Гэрэг”, “Rumble of Thunder” хэмээх цомгууд гаргасан.  

Сонирхуулахад, BTS, “Blackpink”, Трэвис Скортт, Ариана Гранде, Жастин Бибер, Marshmello,Оззи Осборн, “Twenty one Pilots” зэрэг хамтлаг, дуучид Metaverse-д тоглолтоо хийж байжээ. 

Бэлтгэсэн: Т.Нандин-Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
2
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.03.31 192.82.73.195

Поз эдр шал болхи харагдаж байна. Урт үстийн өргөсөн гар нь мөрний хамгаалалтаа нэвтлээд гарчихсан ч байх шиг.

0 Хариулах


Боржигон 2023.03.28 66.181.167.171

ТЭРАБИСҮ СКҮЙРТ?

0 Хариулах