Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Фото сурвалжилга | Дэлхийн технологийг Монголд нэвтрүүлэх “PAI Matrix”


Дэлхийд тэргүүлэгч технологийн шийдлийг нэвтрүүлэгч Израилийн RADWIN  брэнд, Монгол дахь албан ёсны дистрибютор “PAI Matrix” компанитай хамтран “PAI-SMARTECH” арга хэмжээг зохион байгууллаа. 1997 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй RADWIN нь өргөн зурвасын утасгүй сүлжээний шийдлүүдийг нийлүүлэгч бөгөөд 18 улсад салбартай, 170 гаруй улсад 1 сая орчим радио станц суурилуулаад буй 200 гаруй дистрибютортой дэлхийд тэргүүлэгч компани юм. 

Тус арга хэмжээгээр RADWIN компани нь уул уурхай, үүрэн холбооны технологийн шийдлүүд, уул уурхайд зориулсан суурин сүлжээ, авто баазын хөдөлгөөнт сүлжээ, телеметрийн систем болон Монголд өргөнөөр ашиглах боломжтой "Mobileye" систем, "Atomation" хянагч зэрэг технологийн ололтуудыг танилцууллаа. 

ЗурагТайлбар
     







Өндөр хүчин чадал бүхий, үл тасалдах сүлжээ шаардлагатай төвөгшилтэй техник, тоног төхөөрөмжүүд болох автомат болон алсын удирдлагатай өрмийн машинууд, экскаваторууд, бульдозерууд болон талбайн нөөцлөгч техникүүдийг системд холбож ажлын бүтээмж, ажиллагааг бүрэн хянах замаар менежментийг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна авто баазын удирдлагын систем, телеметрийн систем болон автомат машинуудад зориулсан уул уурхайн авто баазыг холбох том хөдөлгөөнт сүлжээний шийдлүүд үйл ажиллагааны үеэр танилцуулагдлаа.

Radwin компаний "FiberInMotion" хөдөлгөөнт утасгүй холболт нь секундэд 750 мегабит хүртэл ачаалах өндөр хүчин чадалтай, хамгийн хүчирхэг утасгүй өргөн зурвасын багтаамжтай бөгөөд олон улсад тээврийн хэрэгсэл, хурдны галт тэрэг, хөлөг онгоц зэрэгт өргөнөөр ашигладаг болохыг RADWIN компанийн уул уурхайн харилцаа холбооны шийдэл хариуцсан захирал Марсело Виллалобос онцолсон юм.

Мөн үйл ажиллагааны үеэр үүрэн холбоо болон инернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад зориулсан утасгүй, өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний шинэ технологийн шийдлүүдийг RADWIN-ий борлуулалтын өмнөх асуудал хариуцсан менежер Гарбиэл Сантос танилцууллаа.

Бага зардлаар сүлжээний өргөтөл хийн, хэрэглэгч бүртээ үл-тасалдах өндөр хурдны сүлжээ хүргэх боломжоор RADWIN компаний шийдлүүд хангах болно. Аж ахуйн нэгжийн болон орон сууцны өргөн зурвасын холболт, хувийн сүлжээний холболт, видео дамжуулалт, галт тэрэг, метроны өргөн зурвасын холболтыг багтаасан цогц шийдлийг танд санал болгож байна.

Мөн арга хэмжээний үеэр “PAI Matrix” компаний Гүйцэтгэх захирал Яайр Жакоб Порат "Atomation" тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа хянагчийг танилцуулсан юм. 

Нэмэлт утас холболгүйгээр техник тоног төхөөрөмжүүдээ үүлэн системд холбон, чичиргээ, температур, чийг гэх мэт үзүүлэлтүүдийн мэдээллийг маш хурдан цуглуулан, гар утас, компьютер гэх мэт өөрийн төхөөрөмжөөрөө хянах боломжтой эл технологийг бүхий л салбарт ашиглах боломжтой аж. 

ЗурагТайлбар




Мөн уулзалтын үеэр бүх төрлийн автомашинд суурилуулах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг систем "Mobileye" ослын аюулгүйн системийг онцолсон юм.

Монгол Улсад 2022 оны байдлаар 22,482 зам тээврийн осол бүртгэгдсэн ба 383 хүн амь насаа алдаж, 2475 хүн гэмтэж бэртэн, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ. Зам тээврийн ослын 94 хувь нь хүний буруугаас шалтгаалдаг бөгөөд жолоо барьж байхдаа мессеж бичдэг ачааны машины жолооч нарын осол гаргах магадлал бичдэггүй жолоочоос 23 дахин их байдаг аж. 

Тэгвэл "Mobileye"  систем нь жолооч болон зорчигчдыг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх хиймэл оюун ухаанд суурилсан систем бөгөөд зам тээврийн осол гарах эрсдэлийг 40-80 хувь бууруулах үр дүнтэй.

ЗурагТайлбар
  
  


"Mobileye" системийг өдгөө Geely, Tesla, Dart, BMW, Nissan, Volkswagen зэрэг дэлхийн тэргүүлэгч автомашины компаниуд ашиглан, 100 сая гаруй тээврийн хэрэгсэлд суурилуулаад байна. Уг төхөөрөмж нь GPS шиг байнга сар бүрийн хураамжгүй буюу нэг удаа л авчихсан байхад 25-30 жил хэрэглэдэг. 

"Mobileye" нь хурдны хязгаарын заагч, урд явж буй тээврийн хэрэгслийн анхааруулга, явган болон дугуйтай хүний анхааруулга, замын эгнээ давсан эсэх анхааруулга, замын хөдөлгөөний хяналт ба сэрэмжлүүлэг гэх гол анхааруулгуудыг хүргэснээр таны болон бусдын амь насыг аврах аж. 

Израил улсаас 30 ширхэг "Mobileye" төхөөрөмжийг Монгол Улсад бэлэглэсэн бөгөөд удахгүй ЕБС-уудын хүүхдийн шар автобусанд байршуулахаар төлөвлөжээ. Төхөөрөмжийг хотын автомашинууд төдийгүй уул уурхайн машинуудад суурилуулснаар аваар ослоос урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм. 

Арга хэмжээний үеэр Бээжин дэх Израилийн ЭСЯ-ны худалдааны атташе Иоав Хаими үг хэлсэн бөгөөд "Израилийн хамгийн сүүлийн үеийн технологийг Монголд нэвтрүүлэн танилцуулж буй нь Монголын орчин үеийн залуусын өдөр тутмын хэрэглээ болохын зэрэгцээ хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ч хөгжил дэвшил бий болгох олон талын ач холбогдолтой алхам болж байна. Цаашид Израил-Монгол хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.

Уулзалтын үеэр салбарынхан чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцаж, RADWIN компаний мэргэжилтнүүд салбарынхантай тусгайлан уулзаж тохирсон техникийн шийдэл, зөвлөгөөг өгч байлаа.

ЗурагТайлбар









Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.