Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Найзуудаараа үзэх хамгийн гоё нөхөрлөлийн тухай 20 кино


Найзуудаараа цуглан үзэх сонирхолтой кино хайж байна уу? Найзтайгаа хамт сайхан нөхөрлөлийн тухай кино үзвэл гоё биш гэж үү? Танд болон найзуудад тань нөхөрлөлийн үнэ цэн, хөгжилтэй, халуун дулаан мэдрэмжийг хүргэх хамгийн гоё найзуудын тухай кинонуудыг хүргэж байна.

#1 The Boy in the Striped Pajamas (2008)

Дэлхийн 2-р дайн үеийн хорих лагерт хоригдсон еврей жаал Шмуэл, Нацист офицерын хүү Бруно нарын гэнэн цагаахан нөхөрлөлийн талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм бүтээл. 

#2 The Perks of Being a Wallflower (2012)

Шинэ сургуульд шилжин ирж, дасан зохицож чадалгүй хүнд үеийг туулж буй Чарли гэх залуу Патрик, Сам гэх үе тэнгийн найзуудтай болсноор тэдний нөхөрлөл бүхнийг өөрчлөх болно. 

#3 Romy and Michele's High School Reunion (1997)

Арван жилээсээ хойш найзалж буй "галзуу ганц" найз танд байдаг уу? Кинонд арван жилийн хоёр найз сургуулийнхаа ойн уулзалтаар маш баян дүр эсгэн очихоор шийднэ. Тэдэнд юу тохиолдох бол? 

#4 Me and Earl and the Dying Girl (2015)

"Би, Эрл ба үхэж буй охин" гэх аймар ч юм шиг гарчигтай ч энэ кинонд нөхөрлөлийн үнэ цэн, найзууд нэгнийхээ амьдралд хэрхэн нөлөөлж, хүнд үед нь түшин авдгийг харуулах болно. 

#5 The Intouchables (2011)

Заримдаа нэг л хүн амьдралыг бүтнээр нь өөрчлөх шидтэй байдаг. Баян чинээлэг эр хангалуун амьдрах ч нэг л өдөр тэргэнцэрт сууна. Тэр асрагчаараа нэгэн залууг хөлслөн ажиллуулах бөгөөд киноны төгсгөлд тэд нэг нэгнийхээ амьдралыг итгэмээргүй ихээр өөрчилсөн байх болно. 

#6 Girl, Interrupted (1999)

Сэтгэцийн өөр өөр оноштой залуу охид сэтгэцийн эмнэлэгт танилцан, санаанд оромгүй гайхалтай нөхөрлөлийг бүтээх болно. Тэдний харилцан яриаг анхааралтай сонсохыг хүсье. 

#7 The Breakfast Club (1985)

Хичээлдээ муу, сахилгагүй, "бүтэхгүй" сурагчдад багш нь хагассайн өдөр бүр шийтгэл онооно. Үлдсэн нь тэгээд л кино урлагийн түүх юм даа... 

#8 The Help (2011)

1960-аад оны эхэнд цагаан болон хар арьст бүсгүйчүүд цаг үеийнхээ арьс өнгөний ялгаварлан гадуурхалтыг үгүй хийх ном бүтээхээр нэгдэнэ. Виола Давис эл дүрээрээ Оскарын шагнал хүртжээ. 

#9 Frances Ha (2012)

Мөнгөгүй, залуухан, Нью-Йоркт... Хоёр найз их хотод мөрөөдлөө биелүүлэхээр олон сорилт тэмцлүүдтэй нүүр тулгарна. Тэд хамтдаа хөгжиж, урагшилж, том болсоор... 

#10 Finding Nemo (2003)

Немо хүүгээ хайх эрэлд гарсан аав, Дори хоёрын нөхөрлөл хамгийн хөөрхөн биш гэж үү? Найзуудынхаа ялгаатай байдлыг ойлгон, нэгнээ хүлээн зөвшөөрч, хамтдаа хөгжилдөх нь нөхөрлөл биш бол өөр юу гэж? 

#11 Forrest Gump (1994)

Форрест Гамп ба Буббагийн нөхөрлөлөөс найзууд хэлсэн үгэндээ заавал хүрдэг, найзууд үүрд "найз" хэвээрээ байдгийг харж болно. Сэтгэл зүсэм, хамгийн гайхалтай нөхөрлөл. 

#12 Divines (2016)

Франц Катар улсын хамтран бүтээсэн энэхүү кинонд цагаачлан ирсэн үе тэнгийн хоёр охины түүхийг өгүүлнэ. Тэд хамтдаа баян чинээлэг амьдралыг хүсэх ч хамгийн сайхан зүйл болох "нөхөрлөл" үргэлж тэдэнд байсныг ойлгох болно. 

#13 My Afternoons with Margueritte (2010)

Энэхүү франц кинонд ажилчин ангийн залуу болон номын хорхойтон нарын өвөрмөц нөхөрлөлийг харуулна. 

#14 Dead Poets Society (1989)

Гайхалтай багш, хүсэл мөрөөдөл, урлаг, гоо зүй, амьдралын сайхныг дэлгэн харуулах сэтгэл дулаацуулам бүтээл. 

#15 Bridesmaids (2011)

Ням гарагийн үд дунд найзтайгаа хамт зайрмаг идэнгээ үзэх амттайхан кино.  Хүүхэд насны хоёр найз гэр бүлтэй болох амьдралын чухал шийдвэрийн өмнө ирэх аж. 

#16 The Sisterhood of the Traveling Pants (2005)

Өөр өөр биетэй ч дөрвүүлэнд нь таардаг жийнсэн өмдтэй найзууд... 16 нас хүрэх жилдээ тэд анх удаа бие биеэсээ хол зуныг өнгөрөөх болно. Найзууд нэгэнгүйгээрээ хэрхэн асуудлыг даван туулж, нэгнийхээ хүнд хэцүү, баяр жаргалтай мөчүүдийг хуваалцаж буй хөгжилтэй түүхийг үзээрэй. 

#17 Now and Then (1995)

Охидын нөхөрлөлийг харуулсан 90-ээд оны гоё кино. Багын найзууд 25 жилийн дараа эргэн уулзаад хамгийн сүүлийн зунаа өөр өөрийнхөөрөө хэрхэн дурсаж буйгаа хуваалцах нь сонирхолтой. 

#18 Wonder (2017)

Тун ховор генийн өвчтэй жаал хүү жинхэнэ нөхөрлөлийг хайх ч анги, сургуулийнхан нь үргэлж ад үзэж ялгаварлан гадуурхана. Гэсэн ч тэр эелдэг, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, хүчирхэг зүрх сэтгэлээсээ хэзээ ч үл урвах аж. Нөхөрлөл, дотоод сэтгэл, ялгаварлан гадуурхах хүний харгис хандлага зэргийг дэлгэн харуулах кино. 

#19 Big Hero 6 (2014)

Кино гол дүрийн жаалын уй гуниг, харууслаар өрнөх боловч тэр хамгийн сайхан нөхөрлөлийн хүчээр зүрх сэтгэлээ эдгээн, эргэн хайрыг мэдрэх болно. 

#20 The Goonies (1985)

1980-аад оны шилдэг кино бүтээлийн нэг. Гэр бүл, нөхөрлөл, хамтын хүчийн талаар өгүүлэх бөгөөд найзууд өөр өөр газар руу нүүхээсээ өмнөх хамгийн сүүлийн аялалдаа гарч адал явдалтай нүүр тулна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
5 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
6 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2023.05.20 197.211.63.97

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах