Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хамгийн эртний үнсэлт 4500 жилийн өмнөх Месопотамид бүртгэгджээ


Эрдэмтэд үнсэлтийг 3500 жилийн өмнө одоогийн Энэтхэгийн газар нутгаас эхэлсэн гэж үздэг билээ. Тэгвэл саяхан Science сэтгүүлд гарсан шинэ баримтаас үзвэл хүн төрөлхтөн 4500 жилийн өмнө ч үнсэлцдэг байжээ. 

Данийн эхнэр нөхөр судлаач Троэлс Панк Арболл, Софи Лунд Расмуссен нар өнгөрсөн жил герпес вирусын ДНХ-тэй холбоотой илтгэлийг ярилцаж, улмаар хамгийн эртний үнсэлтийн талаар судалж эхэлжээ. Уг илтгэлд дурдсанаар герпес буюу хомхойн вирус нэгээс нөгөөд халдварласан тухай баримт хүрэл зэвсгийн үед (МЭӨ 2000-700) бүртгэгдсэн байна. Үүнийг тэд үнсэлтээр дамжсан байж магадгүй хэмээн таамаглаж, холбогдох мэдээллийг судалж эхэлсэн гэнэ. 

Арболл Копенгагены их сургуулийн Ассириологийн тэнхимд туслах профессороор ажилладаг бол эхнэр Расмуссен нь Оксфордын Их Сургуулийн Зэрлэг ан амьтдыг хамгаалах судалгааны алба болон Дани дахь Олборгийн их сургуулийн экологич юм байна. 

Ингээд тэд эртний Месопотамиас олдсон шумер болон аккад хэлээр бичсэн баримтууд, археологийн олдворуудыг судалжээ. Арболл  “Өнөөгийн Ирак, Сирийн газарт нутагт Евфрат, Тигр мөрний голд оршин тогтнож байсан эртний месопотамичууд шавар хавтан дээр дөрвөлжин бичгээр бичдэг байсан. Эдгээр олон мянган шавар хавтан өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд тухайн үед үнсэлт нь романтик дотно харилцааны нэг хэсэг гэж үздэг байсныг батлах жишээг эндээс харж болно" хэмээн ярьжээ. 

Мөн энэ зан үйл нь гэнэт эсвэл тодорхой нэг нийгэмд гарч ирээгүй, харин эртний олон соёлд, тэр дундаа Египетэд хэвшсэн хэмээн тэд үзсэн байна. 

Эх сурвалж: Washington Post

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.