Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: Үнэ төлбөргүй гарах Suprêmes (2021) киног үзэх 8 шалтгаан


Долоо хоног бүр хамгийн сонирхолтой, бүтээлч, классик бас галзуу кинонуудыг гаргадаг Dreamers' Day өдөрлөг энэ удаа ямар кино гаргахаар бэлдсэнийг хамт сонирхоцгооё. Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран Европын эмэгтэй кино найруулагчдын шилдэг бүтээлүүдээс үнэ төлбөргүй гаргах гэж байна.


1. Тус бүтээл нь Одри Эстрого гэх Франц найруулагч бөгөөд түүний хамгийн сүүлд гаргасан бүтээл юм. Тэрээр "Ordinary Story" (2014) болон "Regarde-moi" (2007), "By Your Side" (2020) бүтээлүүдээрээ ихээхэн танигдсан алдартай найруулагч билээ.

2. Өсвөр насны охид болон хөвгүүдийн тухай, тэдний амьдрал, мэдрэмж, үзэж туулж буй бүхэн, уур хилэн, хүсэл тачаал гээд хамгийн торгон бас хүчтэй мэдрэмжүүдийг киногоороо дамжуулан хүргэхдээ гаргуун түүний 2021 онд гаргасан кино энэ бямба гарагт гарах гэж байна.

3. Тус бүтээлд 1980-аад оны сүүл үед Францад цагдаагийн хүчирхийлэл газар авахын хэрээр залуусын уур бухимдал ч нэмэгдэж, өөрсдийн эсэргүүцлээ янз бүрийн аргаар илэрхийлж буйг хөндөнө. Тэр дунд Сейнт-Дэнист төрж өссөн хоёр залуу үеийнхнийхээ төлөөлөл болон, нийгэм дэх асуудлыг рэп хөгжмөөр дамжуулан илэрхийлэхээр Suprême NTM хамтлагийг байгуулж буй тухай өгүүлнэ.

4. Тус бүтээл нийт 1 цаг 52 минут үргэлжлэх бөгөөд монгол хадмалтайгаар хүрэх болно. 

5. 2021 оны Каннын кино наадам, 2021 оны "Cinemania" наадам, 2022 оны Tromsø International Film Festival тус тус оролцож байсан. Мөн 2022 оны César Awards наадмын "Шинэ шилдэг жүжигчин" төрөлд нэр дэвшиж байсан алдартай бүтээл юм. 

6. Киноны зураглаачаар Эрик Дюмо ажилласан бөгөөд "The Worst Ones" (2022), "Brother and Sister" (2021), "Another World" (2021), "My Son" (2021) зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж байсан мэргэжлийн зураглаач билээ.

7. Найруулагч Одри болон зураглаач Эрик нар тус бүтээлээс өмнө кинон дээр хамтарч ажиллаж байсан туршлагатай. "By Your Side" (2020) кинон дээр тэд хамтран ажиллажээ.

8. Найруулагч Одри одоо хэд хэдэн цуврал кинон дээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг өнөө цагийн Францын хамгийн нөлөө бүхий эмэгтэй найруулагчдын нэг хэмээн үзэж буй.


Энэхүү кино нь 5 сарын 27-нд буюу энэ бямба гарагт Тэнгис кино театрт 16 цагаас үнэгүй гарах тул та бүхэн хүрэлцэн очиж, тус бүтээлийг сонирхоорой. Дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.