Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эерэг мэдээ | Тавдугаар сард дэлхий дахинд өрнөсөн 9 эерэг үйл явдал


Хорвоо дэлхий таагүй сөрөг үйл явдлаар дүүрсэн мэт санагдаж байна уу? Тэгвэл сүүлийн үед дэлхий дахинд өрнөсөн дараах эерэг үйл явдлуудтай танилцаарай.

#1 Үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйд санаа зовж буй өндөр настнууд цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэн, дуу хоолойгоо илэрхийлэх боллоо. АНУ-ын 70 ба түүнээс дээш настай ахмадууд уур амьсгалын активист болох нь нэмэгдсэн байна. 

#2 Өдөр бүр хайртай хүнээ 20 секунд тэврэх нь сэтгэл зүй болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, стресс ядаргааг тайлан, аз жаргалын окситоцин дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлж, сэтгэл гутралаас сэргийлдэг болохыг судлаачид тогтоолоо. Хайртай хүнээ тэврэхэд бид тайвширч, амар амгаланг мэдэрч, үнэн сэтгэлээсээ амарч чаддаг байна. 

#3 Стэнфордын Их сургуулийн судлаачид тархины үйл ажиллагааг судлан сэтгэл гутралын эсрэг соронзон долгион ашиглах нь үр дүнтэйг нотолжээ. Энэ нь сэтгэл гутралын эмчилгээнд үр дүнтэй алхам боллоо. 

#4 Хуучин хувцасны худалдаа дэлхий даяар 3 дахин нэмэгдлээ. Хүмүүс эх дэлхийгээ хайрлан, хувцсыг дахин эргэлтэд оруулахын тулд хаяхын оронд хэрэгтэй хүнд нь хандивлах, хуучин хувцасны дэлгүүрүүдэд худалдаалахыг илүүд үзэх болжээ. 2027 онд гэхэд хуучин хувцасны зах зээл 350 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. 

#5 Женевийн их сургуулийн эрдэмтэд хүний хөгшрөлт болон дуу хөгжмийн хамаарлыг судлахад дуу сонсож, хөгжим тоглодог хүмүүс дуу хөгжмөөс хол хөндий амьдардаг хүмүүсээс илүү залуухан харагдаж, эрч хүчтэй, өөдрөг байдаг нь ажиглагджээ. Хүний танин мэдэхүйн чадвар жилээс жилд бууран хүн хөгширдөг бол дуу хөгжим нь ой тогтоолтыг сайжруулан, сэтгэл зүйг тогтвортой байлгахад тусалдаг байна. 

#6 Бразилын Амазоны 800 миль квадрат ширэнгэн ойд хууль бус уурхайн үйл ажиллагаа, олборлолт явуулж байсан газруудад хариуцлага тооцон хамгааллаа. 

#7 Дотор орчинд удаан сууж ажилладаг оффисын ажилтнуудад судалгаа явуулахад цонхны дэргэд суудаг хүмүүс илүү өндөр бүтээмжтэй, аз жаргалтай байдаг нь тогтоогджээ. Нарны шууд гэрэлгүй, дотор бүгчим орчинд цагаан гэрлийн дор ажиллах нь эсрэгээрээ сэтгэлээр унах, амархан ядрах, стресст өртөх магадлалыг нэмэгдүүлэх аж. 

#8 ДОХ-ын халдвартай эмэгтэйд анх удаа үүдэл эс шилжүүлэн суулгаснаар 5 жилийн дараа бие нь бага багаар эдгэж эхэлжээ. Тэр ДОХ-ын эм уухаа болиод 30 сар болж буй гэнэ. 

#9 Дауны синдромтой 15 настай залуу жүжигчин Ноа Мэттьюс Матофски Диснейн "Питер Пэн ба Венди" шинэ киноны Слайтли буюу Вендигийн дүүгийн гол дүрийг бүтээжээ. Тэрээр Диснейн 100 жилийн түүхэнд анхны гол дүрийн нэгийг бүтээж буй дауны синдромтой жүжигчин болж, түүхэн шинэ хуудсыг нээлээ хэмээн компаниас мэдэгджээ. 

Эх сурвалж: Happy Broadcast 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
7 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.