Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шоронд мэндэлсэн ч Харвардад элсэж мөрөөдлөө биелүүлсэн охин


Шоронд мэндэлж, ядуурал дунд хүүхэд насаа өнгөрөөсөн Техасын охин хичээл зүтгэл, уйгагүй мэрийлтийнхээ үр дүнд Харвардын их сургуульд элсжээ. Түүний нэрийг Скай Каснер гэдэг. Охиныг мэндлэх үеэр ээж нь Техасын Галвестон дахь шоронд хоригдож байсан аж. Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан Каснер хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй аав дээрээ өссөн гэнэ.

Аз болоход түүнд менторын хөтөлбөрт хамрагдах боломж гарснаар амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэх ментор Мона Хэмбитэйгээ танилцжээ. 


Каснер хэдхэн хоногийн өмнө Конро ахлах сургуулийг улаан дипломтой төгссөн бөгөөд төгсөлтийн баярт Мона Хэмби ч уригдан очсон гэнэ. Ирэх намар тэр Харвардын их сургуулийн Хуулийн сургуульд 100 тэтгэлэгтэй суралцахаар зэхэж байна. 

Каснер ментор Мона Хэмбигийн хамт

Каснер бага сургуульд байхаасаа л унших дуртай, онцгой авьяастай хүүхэд байсан гэж ментор нь дурсжээ. Тэр надад "Би шоронд төрсөн" гэж ярихад нь "Би энэ хүүхэдтэй долоо хоногт ганц удаа хоолонд орох хангалтгүй юм байна. Түүнд илүү зүйл хэрэгтэй" гэдгийг ойлгосон гэж Хэмби ярьжээ. Тэрнээс хойш Хэмби охины амьдралын чухал үеүдэд хамт байж, дэмжиж тусалсаар ирсэн аж. 


Каснерын Харвард руу илгээсэн эссэ "Би шоронд төрсөн..." гэж эхэлдэг. Гэхдээ Ivy League-ийн сургуульд элсэхэд ганц энэ хангалтгүй. Түүний эрдэм шинжилгээний амжилтууд, тасралтгүй унших дадал, сурлагын дүн нь түүнийг нэр хүндтэй сургуульд тэнцэхэд нөлөөлсөн гэж ментор Хэмби нь ярьсан байна. 

Эх сурвалж: Daily Mail

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
5 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.