Хүүхэд хамгийн сайн багш гэдэгтэй та санал нэгдэх үү? Хүүхэд байхдаа мэддэг байсан ч том болох тусмаа бага багаар мартаж буй "хөөрхөн" зүйлсийг хүүхдүүд л бидэнд сануулж өгдөг. Тэднээс юу юуг сурч болно гээч?
#1 Мэдрэмжээ илэрхийлэх Инээмээр байвал инээж, уйлмаар байвал уйлж, гомдлоо ч дор нь илэрхийлэх зэргээр хүүхэд мэдрэмжээ хэнээс ч нуулгүй шууд л илэрхийлж чаддаг.
#2 Юм бүхнийг сониуч нүдээр харах
Хүүхэд амьдралын бүхий л гайхалтай зүйлсийг сониучирхан, амьдралын сайхныг мэдэрч чаддаг. Хүүхэд нас гэдэг бүхэлдээ танин мэдэх, шинээр турших, шинэхэн адал явдал байдаг шүү дээ.
#3 Хайрлах Хүүхэд сэтгэл нь шархлах вий, хариу авахгүй байх вий гэж хайрладаггүй. Тэд зүгээр л хайрладаг. Чин үнэн, цайлган цагаахан хайрыг бид хүүхдүүдээс суралцаж чадна.
#7 Хөгжилтэй байж, тоглож, инээх

Хүүхдүүд тоглон хөгжилдөхөд хүмүүс юу гэж хэлэх, харах нь ч сонин биш. Тэд хэрхэн хөгжилдөх, нэгхэн ширхэг модыг ч уран төсөөллөөрөө амьдруулан үлгэрийн ертөнцийг бүтээн бүтээлчээр тоглож чаддаг.
#5 Мөрөөдөл, ид шид, гайхалтай зүйлст итгэхИд шидийн ертөнц, томчуудын төсөөлөлд ч баймааргүй нууцлаг гайхалтай бүхнийг хүүхэд уран төсөөллөөрөө бий болгох чадалтай. Хүүхэд байхдаа та ч бас хэдэн цагаар ч хамаагүй мөрөөдөж, ид шид, ганц эвэрт, үлгэр домог, ер бусын зүйлст итгэдэг байснаа эргэн санаарай.
#6 Айдасгүйгээр хүссэнээ хийх, айлгүйгээр асуулт асуух Хүүхдүүд "Яагаад" гэх асуултаар дүүрэн байдаг. Тэд айлгүйгээр асууж, юмсыг гүнд нь хүртэл сонирхож, түүгээрээ ид шидийг бүтээгч нар юм.
#4 Жижигхэн зүйлсийг ч анзаарах

Нийтлэлийн 3 ба 7 тоо солигдсоныг та анзаарсан уу? Хэрвээ хүүхдүүд байсан бол тэд шууд л анзаарах вий. "Жижигхэн зүйлсийг ч анзаарч байгаарай. Та эргэн хараад үнэхээр том зүйл байсныг нь ойлгох болно" гэх үг ч бий. Хүүхдүүд шувуудын жиргээ, бяцхан салхи, жижигхэн чулууг ч анзаарч чаддаг гайхалтай "улс".
#8 Хөдлөх, хөөцөлдөж гүйх, "дүрсгүйтэх"
Хүүхэд байхдаа өдөржин хөөцөлдөн гүйж, хүссэнээрээ дүрсгүйтэн, оройжин тоглосон ч хөгжилтэй байдаг байснаа та санаж байна уу? Том болох тусам бид хөдлөх нь багасаж, хөдөлгөөнгүй суух нь ихэсдэг. Хэрхэн дүрсгүйтэж, хөөцөлдөхийг хүүхдүүд маш сайн мэднэ.
Illustrations: _Dotorhun_