Энэ удаа хэрхэн найзуудтайгаа гүн гүнзгий яриа эхлүүлэх тал дээр асуултууд санал болгох гэж байна. Эдгээрээс асуултаас цааш яваандаа та нар улам ихээр нэг нэгнээ мэдэж, өөр асуултууд асууж, ойлголцож, мэдэрч чадна гэдэгт итгэлтэй байна.
1. Хамгийн ихээр хайрлагдсан мэдрэмж авдаг үе чинь хэзээ вэ?
2. Хүмүүс чамтай хамт байхдаа ямар мэдрэмж авч, ямар байгаасай гэж чи хүсдэг вэ?
3. Өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе чинь хэзээ вэ?

4. Заримдаа шөнө нойр хулжихад хүргэдэг санаа зовнил чинь юу вэ?
5. Бидний нөхөрлөлийн хамгийн сайхан зүйл нь чиний бодлоор юу вэ?
6. Хүүхэд насны чинь хамгийн сайхан дурсамж юу вэ?

7. Чиний зүрх сэтгэлд ойр ямар хүн хамгийн ихээр эргэлдэж байна вэ?
8. Хэрэв маргааш өглөө босоход чиний амьдралын нэг зүйл тэр чигтээ өөрчлөгдсөн байгаасай гэж хүсвэл тэр чинь юу вэ?
9. Чиний сэтгэлд гүн үлдсэн сэтгэл өвтгөм дурсамж юу байсан бэ?

10. Өөрийгөө хангалттай хайрлаж чадаж байгаа гэж боддог уу?
11. Чиний хамгийн их талархаж явдаг зүйл?
12. Надад хэлэхийг хүсэж байсан ч чадаагүй нэг зүйлээ хуваалцаач?
