2023 он гарснаар Хустайн байгалийн цогцолборт газраас Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 тарвагыг сэлгэн нутагшуулжээ.
Тарвагыг нутаг сэлгэснээр экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээрийг нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй ажээ.
Тарваганы тархац сүүлийн жилүүдэд ихээхэн ховордож, 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болоод байв.
Харин Хустайн байгалийн цогцолборт газарт хамгааллын ажлыг тасралтгүй, сайтар хийж буйн үр дүнд 30 гаруй жил тогтвортой өсөөд байна.