Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүүхдэдээ тогтмол үлгэр уншиж өгөх 8 ШАЛТГААН


Монголчууд эрт дээр үеэс үдшийн цагаар үлгэрч, туульчийг гэртээ залж айл хотлоороо үлгэр яриулж, тууль хайлуулдаг уламжлалтай байжээ. Ардын аман зохиолын нэгэн чухал төрөл болох үлгэр нь хүүхэд багачуудын танин мэдэхүй, сэтгэхүйн хөгжилд чухал ач холбогдолтойг орчин үеийн олон судалгаа баталсаар байна. 

Тэгвэл Юнител групп “Бүүвэй” хөтөлбөрийн хүрээнд бяцхан үрсийн төсөөллийн ертөнцийг хөгжүүлж, монгол ахуй, сэтгэлгээний соёлтой танилцуулах зорилготой Монгол болон Орос ардын сонсдог үлгэрийн түүврүүдийг гаргажээ. Эдгээр үлгэрийг олны хүндэтгэлийг хүлээсэн Харанга хамтлагийн ахлагч МУУГЗ Ц.Чулуунбат, рэппэр Rokit Bay, хөтлөгч П.Анужин, нэвтрүүлэгч С.Чимгээ, МҮОНР-н хөтлөгч Ж.Бямбаа нар уншсан байна. 

  1. Хүүхдээ хайрцагаас гадуур сэтгэдэг болгохыг хүсэж байна уу?

Орчин цагт хүүхдэд зориулсан бүхий л контент өнгө дүрслэл чамин, дуу хөгжим ихтэй болсон нь багачуудын анхаарлыг татаж, шимтүүлж чаддаг ч нүдэнд үл үзэгдэх сул талыг дагуулж байна. Бэлэн зураг, дүрс үзэх нь хүүхдийн дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд тийм ч тохиромжтой биш юм. Хэрэв та хүүхдээ ямар нэгэн хил хязгаарт баригддаггүй, задгай сэтгэдэг болоосой гэж хүсэж байвал үлгэр ярьж өгөх, ном унших дадлыг эртнээс хэвшүүлээрэй. 

  1. Унших дадлыг төлөвшүүлнэ

Эцэг эхчүүдийн сэтгэлзүйч, мэргэжлийн зөвлөхөд ханддаг олон шалтгаануудын нэг нь “Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ” гэх асуудал байдаг аж. Хүүхэд бол томчуудын бодит тусгал. Тиймээс та хүүхдээ номонд шимтэгч болгохыг хүсэж байвал багаас нь үлгэр сонсгож, өөрөө ч бас ном уншдаг зуршилтай болохыг мэргэжилтнүүд зөвлөжээ. 

  1. Нэг үлгэрийг дахин давтан ярьж өгөхөөс бүү цааргалаарай


Хүүхэд багаасаа үлгэр сонсох нь анхааралтай, тэвчээртэй болгох ач холбогдолтой төдийгүй ойлгон тогтоох, цээжлэх чадварыг хөгжүүлдэг байна. Гэхдээ аливаа мэдээллийг цээжлэн тогтоох нь тухайн хүүхдийн наснаас шууд хамаардаг гэнэ. Тухайлбал, ой таван сартай хүүхэд аливаа шинэ үйл явдлын дарааллыг 14 хоногийн турш санадаг бол хоёр настай хүүхэд 3 сарын турш санадаг аж. Түүнчлэн нэг үлгэрийг дахин давтан ярьж өгөх нь 3-5 настай хүүхдийн үгийн санг баяжуулахад онцгой ач холбогдолтой гэжээ.

  1. Үлгэр телевизийн нэвтрүүлгээс 50 дахин илүү баялаг үг хэллэгтэй 

Үлгэр их сургуулийн оюутнуудын харилцан яриа, телевизийн нэвтрүүлгүүдээс 50 дахин илүү баялаг үг хэллэгтэй гэвэл та итгэх үү? Ялангуяа ардын аман зохиол нь бидний өдөр тутамдаа төдийлөн ашигладаггүй хуучны үг, хэлц, нутгийн аялгууны үг, аливаа зүйлийн нэршил, өвөрмөц дүр дүрслэлээр баялаг байдаг. Мөн хүүхэд сонссон зүйлээ цааш дамжуулж ярих сонирхолтой байдаг учраас хэл яриаг зүгшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад тусалдаг байна. 

  1. Соёл, уламжлалд хөтлөх гүүр

Үлгэрт тухайн ард түмний ахуй амьдрал, ёс суртахуун, хэл сэтгэхүйн онцлог тод томруун шингэсэн байдаг. Иймд монголчуудын эдийн болон оюуны соёлын охь шимийг хүүхдэдээ ардын үлгэрээр дамжуулан олгох нь хамгийн зүйтэй. 

  1. Хүүхдээ дэлгэцгүйгээр сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх боломж 

ДЭМБ өнгөрсөн жил анх удаа таваас доош насны хүүхдүүдийн электрон төхөөрөмжтэй (гар утас, таблет, компьютер, зурагт гэх мэт) харьцах цагийн хязгаар болон унтах, дасгал хийх зөвлөмжийг гаргасан билээ. Уг зөвлөмжид дурдсанаар нэг нас хүрээгүй хүүхдэд электрон төхөөрөмж хэрэглүүлж болохгүй, тав хүртэлх насны хүүхдийн хэрэглээ өдөрт нэг цагаас хэтрэхгүй байх ёстой гэжээ. Тиймээс хүүхдээ саатуулах зорилгоор электрон төхөөрөмж өгөхийн оронд үлгэр уншиж, эсвэл сонсгох байдлаар тэдний сэтгэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх нь чухал аж. 

  1. Хүүхдийг тайвшруулах хамгийн сайн арга

Судалгаанаас үзэхэд хүүхдүүдийн 90 орчим хувь нь унших, сонсох, бичих зэрэг идэвхтэй үйлдэл хийж байхдаа дуртай хүүхэлдэйн киногоо үзэх, видео тоглоом тоглосноос илүү аз жаргалтай байдаг гэж хариулжээ. Үүгээр ч зогсохгүй тогтмол үлгэр сонсож өссөн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд үлгэр огт сонсдоггүй хүүхдийнхээс гурав дахин сайн байдаг аж. Мөн унтахаас өмнө үлгэр ярьж өгөх нь хүүхдийг тайвшруулж, бат бөх нойрсоход нөлөөлдөг байна. 

  1. Харилцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ

Хүүхэд ганцхан үлгэрийн үйл явдлаас бус өгүүлэгчийн дууны өнгө, биеийн хэлэмжээс ч давхар суралцаж байдаг. Тиймээс үлгэрийг ердийн нэг өнгөөр уншихаасаа үйл явдлын дотор орж, ярьж өгөх нь чухал юм.  Ингэснээр хүүхэд шинээр сурсан үгээ ашиглах, сэтгэл хөдлөлөө нээлттэй, чөлөөтэй илэрхийлэхэд бага багаар суралцдаг аж. 

Төгсгөлд нь дуулгахад, та “Бүүвэй” хөтөлбөрийн үлгэрийн түүврүүдийг дараах эх сурвалжуудаас сонсох боломжтой. 

  • Юнител группийн YouTube сувгаас ЭНД дарж сонсоорой. 

  • Soundcloud платформоос сонсох бол ЭНД дараарай 

  • Мөн Юнителийн дугаартай хэрэглэгчид 2020 тусгай дугаарт холбогдон үнэгүй сонсох боломжтой. 

Түүнчлэн Юнител группийн фэйсбүүк хуудас, Univision видео сан, LookTv-ээс  тус тус хүлээн авч сонсох боломжтой шүү.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.08 202.9.46.141

Үлгэрийн ачаар миниы охины хичээлд нь багахан ч гэсэн ахиц гарсан.

0 Хариулах