Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Миллениал боссуудын тухай зайлшгүй мэдэх ёстой 5 баримт


Inc сэтгүүл “Fast Company”-тай хамтран 155 миллениал лидерүүдийн дунд санал асуулга явуулжээ. Ингэхдээ тэдний багаа удирдах арга барил, эрхэмлэдэг үнэ цэнэ, ирээдүйн бизнесийн салбарыг харж буй өнцгийг тодорхойлохыг зорьсон байна. Ихэнх манлайлагч миллениалууд хүмүүнлэг байдлыг эрхэмлэдэг төдийгүй бизнесийн эерэг соёл бий болгох, хамтран ажиллагсадтайгаа бодит харилцаа үүсгэх, ажилчдыг бус хүнийг эрхэмлэх чанар тод ажиглагджээ. 

1. Тэд дэлхийг өөрчлөхийг хүсдэг 

“Ирээдүйд хувь нэмрээ оруулах ганц л боломж бий. Энтрепренёршип бол ирээдүйд өөрчлөлтийг бий болгох хамгийн том боломж юм”

“Under30Experience” аяллын компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Матт Вилсон

Миллениал лидерүүдийн 53 хувь нь өөрчлөлт бий болгох хамгийн зөв арга зам нь энтрепренёр гэж үздэг учраас энэ салбарыг сонгосон гэж хариулжээ. Тэдний 46 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж хүмүүсийн амьдралыг сайжруулна, зорилгодоо хүрнэ гэж боддог. 

2. Тэд хэнтэй ажиллахыг илүүд үздэг вэ? 

“Хамтарч ажиллахад бэрхшээлтэй байдаг хүмүүсийн олонхи нь надаас ахмад төдийгүй илүү боловсролтой, туршлагатай, эрчүүд байдаг. Ердөө л хүйсийн тэгш байдлыг хангахын тулд энэ ажилд тэнцсэн, хангалттай боловсрол эзэмшээгүй, залуухан гэдэг шалтгаанаар миний хүлээсэн үүрэг хариуцлагыг үл тоомсорлодог.”

 “Familyus” номын хэвлэлийн компанийн борлуулалтын менежер Эшли Мэри Мирэлэс

Тэд хэнтэй ажиллахыг илүүд үздэг вэ?


Миллениал лидерүүдийн 61 хувь нь өөрөөсөө ахмад хүмүүсийг удирдаж ажиллахаас эмээдэггүй гэжээ. Гэхдээ тэд өөрөөсөө ах хүнийг ажилд авахдаа болгоомжтой хандахын зэрэгцээ харилцан хүндэтгэлтэй байхыг зөвлөжээ. Мөн миллениал лидерүүдийн 38 хувь нь туршлагатай ажилчдаасаа илүү ихийг суралцахыг хүсдэг. 

3. Тэд харилцаа холбоо тогтоохдоо ямар хэрэгслийг түлхүү ашигладаг вэ? 

“Би шууд л ажилчид уруугаа очоод компанийн үйл ажиллагаа юу болж байгаа, цаашид юу төлөвлөж байгаагаа хэлдэг. Хүмүүс элдэв хурал цуглаан, албаны и-мэйлд дуртай байдаггүй.”

Миссури дахь Фил ДеВитт тоног төхөөрөмжийн фирмийн дилер Коул Девитт

Харилцаа холбоо тогтоох хэрэгслүүд

Хэдийгээр миллениалууд технологийн эринд амьдарч байгаа ч ажил хэргээ явуулах, мэдээлэл солилцохдоо нүүр тулж уулзахыг чухалчилдаг байна. Тэдний 51 хувь нь компанийн санхүү сайн, муу байгаа эсэхийг шуудхан л хэлж, тайлбарладаг гэжээ. 

4. Өмнөх үеийнхнийхээ гаргасан ямар алдааг засахыг хүсдэг вэ? 

Миллениал лидерүүдийн 82 хувь нь арьс өнгөний гадуурхал, 80 хувь нь хүйсийн тэгш бус байдлыг өөрчилж, 57 хувь нь ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хадгалж ажиллахыг эрмэлздэг. 

5. Улс төрийн үзэл баримтлал

Улс төрийн үзэл баримтлал










Миллениал лидерүүдийн 42 хувь нь бизнесийн салбарыг хуучинсаг гэж дүгнэдэг бол ердөө 26 хувь нь либералчлагдсан гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.