Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааны тайланд онцолсноор, онлайн орчинд түгээмэл гардаг 15 төрлийн халдлагад 10 хүүхдийн 1 нь л өртөлгүй үлддэг. Харин 87 хувь нь ямар нэгэн байдлаар халдлагад өртөж байсан бөгөөд 23 хувь нь дээрэлхэл, доромжлол, сүрдүүлэгтэй 3-4 удаа тулгарч байжээ. Тиймээс “Ухаалаг хэрэглээ-2” аянаар дижитал соёлыг төлөвшүүлэх, онлайн дээрэлхэл, зохисгүй хандлагаас сэргийлэн эерэг байхын чухлыг онцолсон интерактив хичээлээр Улаанбаатар болон орон нутгийн дунд болон ахлах ангийн сурагчдад мэдлэг, мэдээллийг түгээж байна. Дашрамд дуулгахад цахим орчны ухаалаг хэрэглээг дэмжих, хувийн нууцлал, аюулгүй байдлаа хангах, эерэг хандлагыг түгээх зорилгоор Мобиком Корпорацаас "Ухаалаг хэрэглээ" аяныг зохион байгуулж, Улаанбаатар болон орон нутгийн сургуулиудад интерактив хичээл орж байгаа шүү.
QUIZ
QUIZ: Та цахим орчныг хэр зохистой ашигладаг вэ?
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
2
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ