Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

CNN: Хятадын хамгийн нөлөө бүхий 5 ХҮН

Тус улсын цаад хүчийг улс төрч, бизнес эрхлэгч цөөн хүмүүс эзэмшдэг гэхэд буруудахгүй.


Жилээс жилд аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа Хятад улс гадаад зах зээлд хаалттай орнуудын нэгд тооцогддог. Коммунист намын удирдлагад захирагддаг ч тус улсын цаад хүчийг улс төрч, бизнес эрхлэгч цөөн хүмүүс эзэмшдэг гэхэд буруудахгүй. Намын 19-р Их хурал үргэлжилж байгаа энэ үед CNN агентлаг олон улсын 10 мэргэжилтнийг урьж, өнөөгийн Хятадын хамгийн хүчирхэг 5 хүнийг тодорхойлжээ. 

5. Ли Көцян

БНХАУ-ын Намын даргын дараах хамгийн хүчирхэг байр суурь буюу Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Ли Көцяаныг мэргэжилтнүүд Хятадын хамгийн нөлөө бүхий 5 дахь хүнээр тодруулжээ. Тэрээр Улс Төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн орлогч сайдаар ажиллаж байсан  “том” байр суурьтай нэгэн. “Ли дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засаг, нийгмийг удирдаж байна.” гэж БНХАУ-ын мэргэжилтэн Жи Юүн Бо мэдэгджээ. Гэхдээ түүний улс төрийн нөлөөлөл хэмжээ хязгаартай тул 5-р бичигджээ. 

4. Ма Хуатэн

Хятадад амьдрахын тулд утсандаа нэг л аппликейшнтэй байхад болно. Тэр бол “Wechat”. Олон тэрбум хүний өдөр тутмын хэрэглээ болсон энэхүү аппликейшнийг Ма Хуатэн зах зээлд нэвтрүүлснээр Хятадын хамгийн баян гурав дахь хүн болжээ. Фэйсбүүк, твиттерийг Хятадад хориглосон тул иргэдийнхээ хэрэгцээг хангах үүднээс эдгээрийг нэгтгэсэн үндэсний бүтээгдэхүүн гаргасан нь тус улсын нийгэм, эдийн засагт ч эерэг үр дүн авчирчээ. 

3. Ванг Чишан 

2012 онд засгийн эрхийг авахдаа л Хятадын дээд, доод бүх төвшний авилгачидтай хатуу тэмцэхээ Намын дарга Ши Жиньпин мэдэгдсэн. “Ялаанаас бар хүртэл” хэнийг ч үл ялгах авилгын эсрэг арга хэмжээг Ванг Чишан удирдан явуулсан юм. Ингээд 2012 оноос хойш авилгачидтай тэмцэн, олон мянган авилгачидыг шүүн, 170 гаруй дээд тушаалтныг цээрлүүлснээр төрийн хулгайтай тэмцэгч “Барын ангууч” ч гэж нэрлэгдэх болжээ. Тэрээр  2008 оны Зуны Олимпыг нэр төртэй зохион байгуулсан нь Коммунист Намын итгэлийг хүлээхэд онцгой нөлөөлсөн аж. “Ванг өдгөө 69 нас хүрч байна. Удахгүй тэтгэвэрт гарснаар түүний байр суурь огцом нуран унах болно. Ингэснээр Ши даргын авилгын тэмцэл хэрхэх нь тодорхойгүй юм” гэж судлаачид үзжээ. 

2. Жак Ма

Интернет худалдааны “Alibaba” сүлжээний үүсгэн байгуулагч Жак Ма Хятад улсын хамгийн хүчирхэг хоёр дахь хүнээр жагсжээ. Түүний худалдааны орлого хэдэн зуун тербум ам.доллараар хэмжигдэх тул Хятадын хамгийн баян хүн болсон юм. Мөн Хятад улсын ямар ч өргүй цөөн бизнес эрхлэгчдийн нэг. “Жак Ма олон улсын төрийн тэргүүдтэй ганцаарчлан уулзаж, нэр нөлөөгөө дэлхий дахинд гаргаад байна. Тэр Хятадын хамгийн хүчирхэг хүн болоход улс төрийн байр суурь л дутна” гэж Хонг Конгийн Их сургуулийн судлаач Вилли Лэйм хэлж, түүнийг 2-рт жагсаажээ.

1. Ши Жиньпин

“Улсын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг тодруулахын тулд намын дарга, ерөнхийлөгч, ерөнхий коммандлагч, хамгийн их борлуулалттай номын зохиолч, олон улсад хамгийн их танигдсан нэртэй хүн зэргээр тодорхойлох хэрэгтэй. Гэтэл Хятадын хувьд энэ нь “Ши дарга, Ши, Ши, Ши ба ахин Ши” болчихно шүү дээ” гэж олон улсын улс төр судлаач Жеффри Вассерстром хэлжээ. Тэр одоо 1980-1990 оноос хойшхи Хятадын түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагч болоод байна. “Ши Жиньпин засгийн эрхийг авснаас хойш хүч чадлаа тэлэхээр замдаа таарсан өрсөлдөгчдөө буулгасаар ирсэн. Ирэх жилүүдэд хуримтлуулсан хүч чадлаа хэрхэн тогтоож чадахыг нь л харах үлдлээ” гэж судлаачид мэдэгджээ. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
16 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
8
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.