Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Харүмафүжи 500 мянган иэнээр торгууллаа

Сүмогийн холбооны Захирлуудын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Таканоивагийн багш Таканохана оякатаг Зөвлөлөөс хасах шийдвэр гаргасан.


Маэгашира Таканоиваг зодож гэмтээсэн хэргээр прокурорт шилжээд байсан мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжид Японы Тоттори мужийн шүүхээс мөнгөн торгууль оноох шийдвэр гаргажээ. Харүмафүжи хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээн, өнгөрсөн 11 дүгээр сард зодог тайлсан билээ. Нийгмийн өмнө буруугаа хүлээн зодог тайлсан тул 500 мянган иэнийн (ойролцоогоор $4,4 мянга) торгууль оноосон байна.
Уг хэргийг Тоттори мужийн Цагдаагийн газраас өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн шалгаж байсан юм.

Мөн өнөөдөр Сүмогийн холбооны Захирлуудын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Таканоивагийн багш Таканохана оякатаг Зөвлөлөөс хасах шийдвэр гаргасан. Таканоханаг тойргийн барилдаан хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэж байж, хэргийн талаар холбоонд мэдэгдээгүй, албан үүргээ умартсан хэргээр ийнхүү шат бууруулсан байна. Сүмогийн холбооноос хэргийн газар байсан ч сэргийлж, зогсоож чадаагүй ёкозүна Хакүхогийн нэгдүгээр сарын цалинг бүтэн, хоёрдугаар сарын цалинг 50 хувь, ёкозүна Какүрюүгийн нэгдүгээр сарын цалинг хасаж шийтгэсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
32
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.